Wi-Fi сүлжээ хүмүүсийг тагнаж, хянах шинэ хэрэгсэл болох аюултайг эрдэмтэд анхааруулж байна
Германы судлаачид ердийн Wi-Fi сүлжээ нь мэдэгдэхгүйгээр хүмүүсийг тагнаж, хянах шинэ хэрэгсэл болох аюултайг анхааруулж байна. Тэд энгийн Wi-Fi дохио болон хиймэл оюун ухааныг ашиглан, тухайн хүн биедээ ямар нэгэн асаалттай цахилгаан төхөөрөмж авч яваагүй байсан ч маш өндөр нарийвчлалтайгаар таних чадвартай системийг туршжээ.
Карлсруэгийн технологийн хүрээлэнгийн (KIT) Мэдээллийн аюулгүй байдал, найдвартай байдлын профессор Торстен Струфэ "Радио долгионы тархалтыг ажигласнаар бид орчин тойрны болон тэнд байгаа хүмүүсийн дүрсийг бүтээх боломжтой" гэж хэлсэн байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ "Энэ нь энгийн камертай ижил зарчмаар ажилладаг. Манай туршилтын ганц ялгаа нь хүнийг танихын тулд гэрлийн долгионы оронд радио долгионыг ашиглаж буйд байгаа юм. Тиймээс та биедээ WiFi төхөөрөмж авч явж байгаа эсэх нь огт хамаагүй" гэжээ.
Үүнээс зайлсхийхийн тулд ухаалаг утсаа унтраах нь хангалтгүй юм. Судлаачдын үзэж байгаагаар тухайн сүлжээнд холбогдсон ойр орчмын бусад утасгүй төхөөрөмжүүд нь энэ аргыг ажиллахад шаардлагатай дохионы идэвхжилийг хангалттай хэмжээгээр үүсгэсээр байдаг.

Судлаачид анхааруулахдаа энэхүү технологи нь өдөр тутмын хэрэглээний рүүтэрүүдийг хэнд ч анзаарагдалгүйгээр, чимээгүйхэн хяналтын систем болгон хувиргах аюултай гэжээ.
Карлсруэгийн технологийн хүрээлэнгийн Жулиан Тодт "Энэ технологи нь рүүтер болгоныг мөрдөлт, тандалт хийх боломжит хэрэгсэл болгон хувиргаж байна" гэсэн юм. "Хэрэв та WiFi сүлжээтэй кафены хажуугаар тогтмол өнгөрдөг бол өөрийн мэдэгдэлгүйгээр тандалтад өртөж, дараа нь төрийн байгууллагууд эсвэл компаниуд тэр мэдээллийг ашиглаж таныг таньж болно" гэсэн байна.
Судлаач Феликс Морсбахын хэлэхдээ одоогийн байдлаар тагнуулын агентлагууд болон цахим гэмт хэрэгтнүүдэд хяналтын камер, интернэтэд холбогдсон хаалганы хонх зэрэг хүмүүсийг хянах илүү хялбар арга ашигладаг хэмээжээ. Гэхдээ WiFi сүлжээнүүд нь бараг хаа сайгүй байдаг, үл үзэгдэх тул онцгой аюул дагуулж байна гэж дүгнэсэн юм.
Тэр "Гэвч хаа сайгүй байдаг сүлжээнүүд сэтгэл зовоом шинж чанартай. Энэ сүлжээнүүд бүхнийг хамарсан тандалтын дэд бүтэц болон хувирч магадгүй юм. Энэ сүлжээнүүд үл үзэгддэг учир ямар ч сэжиг төрүүлэхгүй" гэж хэлжээ.
Wi-Fi сүлжээ нь дэлхий даяар гэр, оффис, ресторан, нисэх онгоцны буудал, олон нийтийн газар нийтлэг болсон. Ийм учир тус сүлжээг ашиглах тандах ажиллагаа асар том хүрээг хамарч болзошгүй юм.
Сүлжээ ашиглах тандах гэсэн өмнөх технологиуд үнэтэй мэдрэгч эсвэл тусгай тоног төхөөрөмжид тулгуурладаг байсан. Харин энэ арга нь хаа сайгүй байдаг ердийн Wi-Fi сүлжээг ашигладаг. Өмнөх аргууд радио дохио хана, тавилга, хүмүүсээс ойхдоо хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмждэг байв. Харин энэ арга нь Wi-Fi рүүтер болон түүнд холбогдсон төхөөрөмжүүдийн хоорондын холбоог ашигладаг аж.
Wi-Fi-д холбогдсон төхөөрөмжүүд нь рүүтер рүү "beamforming feedback information" (BFI) буюу туяа хэлбэржүүлэлтийн буцах холбооны мэдээлэл гэж нэрлэгддэг өгөгдлийг тогтмол илгээдэг. Энэ мэдээлэл нь нууцлалгүйгээр дамждаг тул тухайн дохионы хүрээн дотор байгаа хэн ч тэр өгөгдлийг унших боломжтой аж. Судлаачдын хэлснээр эдгээр дохионы ойлтуудыг ашиглан тухайн хүний гурван хэмжээст дүрсийг үр дүнтэйгээр үүсгэж болдог байна. Ийм учир хиймэл оюун ухааны системүүд тухайн хүнийг судлах боломжтой болно.
Эх сурвалж: Science Daily












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХЯТАДИЙН ТАГНАХ ТАЛБАР БОЛСОН БАЙХ МАГДЛАЛТАЙ...ХАА САЙГҮЙ ХЯТАДИЙН КАММЕР СУУРИЛУУЛСАН ШҮҮ ДЭЭ...ТӨРИЙН ОРДОН Ч ЯЛГААГҮЙ ..ХЯТАД ХЭРЭГЛЭЭНИЙ БҮХ БАРАА..ГАР УТАС...ГЭЭД БГД МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ...
Технологи хөгжихөөр нууцлал улам л алга болж байна даа
Хүмүүсийн хувийн орон зай бүр мөсөн устах нь
Үүнийг хууль эрхзүйгээр сайн зохицуулах хэрэгтэй
Кафе орж wifi ашиглах ч эвгүй санагддаг боллоо
Камергүй мөртлөө хүнийг танина гэдэг кино шиг сонсогдож байна
Үнэхээр аймар юм аа одоо WiFi хүртэл хүнийг тагнадаг болох нь
Одоо нийтийн wifi ашиглахаас айх болж дээ
AI хөгжөөд сайн талтай ч ийм эрсдэл их байна
Өмнө нь камерээс айдаг байсан одоо router-оос айх нь ээ
Гэрийн router хүртэл тандалтын хэрэгсэл болж мэдэх нь
Үнэн бол их ноцтой судалгаа байна
arai denduu yumaa odoo wifi hurtel hun tanddag bolchih gej
privacy gedeg zuil alga bolj bn daa
ene bol uneheer haramsaltai medee yum
ai hugjih tusam erсdel ni ihsej bn
ene bol uneheer haramsaltai medee yum