ОХУ Украинд Орешник пуужин болон бусад зэвсгээр Киевт томоохон цохилт өгч дөрвөн хүн амь үрэгджээ
ОХУ ням гарагт /2026.05.24/ Киев болон түүний ойр орчмын бүсэд олон зуун пуужин, дроноор цохилт өгсөн нь дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилтуудын нэг байлаа. Украины албан тушаалтнууд мэдээлснээр цохилтын улмаас 100 гаруй хүн гэмтэж, дөрвөн хүн амь үрэгдсэн байна. Албаныхан хэлэхдээ олон арван орон сууцны барилга, хэд хэдэн сургуульд гэмтэл учирчээ. Киевээс гадна Херсоны өмнөд хэсэг зэрэг Украины бусад бүсэд мөн цохилт өгсөн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн Телеграм хуудас дээрээ бичихдээ “ОХУ-д хариуцлага тооцолгүй өнгөрөөж болохгүй. АНУ, Европ болон бусад орнууд арга хэжмээ авах шаардлагатай байна” гэсэн юм.
ОХУ-ын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Орешник пуужингаар цохилт өгсөн гэжээ. Ингэснээр ОХУ дайнд тус пуужинг гурав дахь удаагаа ашиглав. Тэрхүү пуужин нь цөмийн цэнэг тээвэрлэх чадамжтай хайперсоник буюу дуунаас хурдан зэвсэг билээ.
Европын удирдагчид Киевт цохилт өгснийг шүүмжилж, Орешник пуужинг ашигласан явдал нь мөргөлдөөнийг хурцатгаж байна гэжээ. Тодруулбал Европын холбооны дээд төлөөлөгч Каяа Каллас Москва айлган сүрдүүлэх арга барил ашиглаж байна гэж буруутгасан юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зеленский өөрөө дотуур байрны хүүхдүүдийг, Энгийн иргэд амьдардаг Борисовка тосгоныг бөмбөгдчөөд одоо яахаараа Орост хариуцлага тооцьё гээд байдаг билээ. Сайтууд дан барууны мэдээллийг тавихаа боль. Ройтерс CNN BCC зэргийн мэдээллийг бэлэнчилж тавьдгаа боль, мэлээллийг тэнцвэртэй хүргэ залхуунууд аа
Украинийг хурдан газрын хөрснөөс арчаад дуусгаасай юу удаад байна