Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ирантай хэлэлцээ хийх гэж яарах шаардлагагүй гэж хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.05.24/ хэлэхдээ Ирантай хэлэлцээ хийх гэж яарах шаардлагагүй гэж төлөөлөгчдөдөө хэлсэн гэжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ, Ормузын хоолойгоор Ираны хөлгүүдийг дамжин өнгөрөхийг хориглосон нь тохиролцоонд хүрч, гарын үсэг зурах хүртэл үргэлжилнэ гэсэн байна.

Ираны Хувьсгалт гвардтай холбоотой “Tasnim” агентлаг мэдээлэхдээ АНУ боломжит тохиролцооны зарим зүйлд саад хийсээр байна гэсэн юм. Тухайлбал Техран царцаасан хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлагыг АНУ хүлээн авахгүй байна гэж тус агентлаг мэдээлжээ.

Бямба гарагт /2026.05.23/ Трамп хэлэхдээ Ормузын хоолойг буцааж нээх энхийн хэлэлцээрийн талаарх харилцан ойлголцлын санамж бичгийг бараг хэлэлцэж дууссан гэсэн юм. Ингэж хэлснээсээ нэг хоногийн дараа л Трамп хэлэлцээ хийх гэж яарах шаардлага байхгүй талаар ярив.

Хоёр тал хэд хэдэн асуудал дээр санал зөрөлдсөөр байгаа юм. Тодруулбал Ираны цөмийн хөтөлбөр, Израил Ливанд хийж буй дайн, Иранд тавьсан хориг, Техраны хөрөнгийг царцаасныг чөлөөлөх гэх мэт асуудал дээр хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй байна.

Трампын захиргааны ахлах албан тушаалтан ням гарагт хэлэхдээ Ирантай Ормузын хоолойг нээх тал дээр зарчмын хувьд тохиролцсон гэжээ. Мөн АНУ Ираны онгоцнуудад тавьсан хоригоо цуцалж, Иран өндөр түвшинд баяжуулсан уранаа устгана гэж тохиролцсон байна. Ираны Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй хэлэлцээрийн ерөнхий хүрээг хүлээн зөвшөөрсөн гэж АНУ ойлгож байгаа гэдгийг тэр эх сурвалж хэлжээ.

Өөр нэгэн эх сурвалж хэлэхдээ санал дэвшүүлсэн хэлэлцээний ерөнхий хүрээний дагуу бол талууд эцсийн тохиролцоонд 60 хоногийн дотор хүрэх шаардлагатай аж.

Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн газрын тос болон байгалийн хийн зах зээлд нийлүүлэлт буурсан. Үүний улмаас улс орнуудад инфляц нэмэгдэж, шатахууны үнэ өсөж байгаа юм. Мөн газрын тос, байгалийн хийнээс гадна гели, хуванцар, бордоо, хөнгөн цагааны нийлүүлэлтийн сүлжээнд тасалдаа үүссэн.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button