Гадаад мэдээДЭЛХИЙ

Месси тэрбум ам.долларын хөрөнгөтэй хоёр дахь хөлбөмбөгчин болжээ

Лионель Месси тэрбумтнуудын клубт албан ёсоор элсэж, тэрбум ам.долларын хөрөнгөтэй хоёр дахь хөлбөмбөгчин болсон байна. “Bloomberg Billionaire Index”-ээс харвал Мессигийн хөрөнгө тэрбум ам.долларын босгыг давжээ.

Одоогоор АНУ-ын Хөлбөмбөгийн дээд лигийн (MLS) “Inter Miami” багт тоглож буй Месси 2007 оноос хойш цалин, урамшуулалд 700 сая ам.доллар авсан байна. Мөн тэрбээр сурталчилгаа, ивээн тэтгэгчид болон хөрөнгө оруулалтаар хөрөнгөө өсгөжээ. Месси “Adidas”, “PepsiCo”, “Budweiser” зэрэг компаниудтай хамтран ажиллах гэрээтэй. Тэрбээр брэндүүдтэй хийсэн гэрээнээсээ жилд 50-70 сая ам.долларын орлого олдог байна.

Кристиано Роналдо өнгөрсөн жилийн аравдугаар сард Саудын Арабын “Al-Nassr” багтай 400 сая ам.долларын гэрээ хийсний дараа тэр анхны тэрбумтан хөлбөмбөгчин болсон юм.

Эх сурвалж: Salary Leaks, The Statesman, The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button