НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ мөрний уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгджээ

Сэлэнгэ мөрний уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 100-120 см давсан байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн- Сүхбаатар сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн Гадаргын Усны Судалгааны Хэлтэсээс анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button