Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Цэрэгт элсвэл зээлийг чинь тэглэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.05.26/ Украины дайн руу илгээх шинэ цэргүүд олох зорилготой хуульд гарын үсэг зурж баталжээ. Тодруулбал цэргийн албанд элссэн хүмүүс болон тэдний эхнэр, нөхрийн 10 сая рубль (140 мянган ам.доллар) хүртэлх өрийг өршөөх болсон байна.

Энэ жилийн тавдугаар сарын 1-нээс хойш Украинд нэг жил алба байлдах гэрээ хийсэн хүн болгонд хамаарах юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ Украин руу нэмж цэрэг илгээхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авсан. Үүний нэг нь 2022 оны есдүгээр сарын хэсэгчилсэн дайчилгаа юм. Украин тэр жилийн зун амжилттай сөрөг довтолгоо хийсний дараа ОХУ-ын зэвсэгт хүчин хэсэгчилсэн дайчилгаа явуулж 300 мянган цэрэг татсан юм. Үүний улмаас тус улсаас олон мянган эрэгтэй хөрш зэргэлдээх орнууд рүү дүрвэж, жагсаал цуглаан өрнөсөн байдаг.

Дахиад ийм хэмжээнд дайчилгаа явуулах нь улс төрийн хувьд эрсдэлтэй тул Кремль мөнгөн урамшуулал амлаж цэрэг шинээр элсүүлж байгаа юм. Одоо цэрэгт элссэний хариуд олгох урамшууллын хамгийн бага хэмжээ 400 мянган рубль (4,500 ам.доллар) хүрчээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин агаа монгол хүн болох юм уу? дүү нь сапираад байнаа аплекишний зээл ипотек.машааны зээл.үнэн гэцүү байнаа.Би бол мэргэн бууч дэлхийд цөөхөн байдаг снайпер шүү би цох алдаж үзээгүй 1800 s 2000 дүү ньбол алдахгүй гуснаа ядаж байхад эхнэр маань зээлийн асуудлаас болоод банкны эдийн засагчтай гусалцаад нэг сараа аргалуулсан надад бол гусуулаагүй гөхөж тавиулсан л гээд байгаа.Харин дүү нь чадарчихвал яах уу? ар гэрт маань их мөнгө өгнө гэж амла тэгвэл би очлоо

Зочин
Зочин

одоо оросууд залхах нь зөв шүү дээ насан түршдаа байлдсаар үхсээр дуусаж байгаа орон доо

Холбоотой мэдээ

Back to top button