Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дээд удирдагч бүс нутагт АНУ-ын бааз байхыг зөвшөөрөхгүй гэжээ

Ираны Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй албан тушаалаа хүлээн авснаас хойш анх удаа томоохон мэдэгдэл гаргахдаа бүс нутгийн орнуудад АНУ-ын цэргийн баазууд байхыг зөвшөөрөхгүй гэжээ. Тэрбээр энэ мэдэгдлээ гаргахаас өмнө АНУ-ын зэвсэгт хүчин Ираны өмнөд хэсэгт цохилт өгсөн юм.

Ид аль-Адха баяр болон Мекка руу хийх мөргөлийг тохиолдуулан Можтаба Хамэнэй 14 хуудас бичиг бүхий мэдэгдэл гаргажээ. Тодруулбал “Цаг хугацаа хэзээ ч ухрахгүй. Бүс нутгийн үндэстэн, газар орнууд Америкийн баазуудыг хамгаалах бамбай байхаа болино” гэж тэр бисэн байна.

Тэрбээр хоёрдугаар сарын 28-нд Израил, АНУ нар Иранд цохилт өгснөөс хойш олны өмнө гараагүй байгаа юм. Эх сурвалжууд мэдээлснээр Израил, АНУ-ын өгсөн цохилтын үеэр Можтаба Хамэнэй хүнд гэмтэж, мэс засалд орох шаардлагатай болжээ. Ираны хэвлэлүүд энэ талаар хараахан мэдээлэл хийгээгүй юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button