"ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладгийг зогсооно. Уурхай дээрээ ажилла, хотод байрлах шаардлагагүй"
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн харьяа 10 ТӨК-ийг татан буулгалаа. Тус шийдвэрийн талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл өглөө.
Ингэхдээ ""Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Засаглалаа хараат бус байлгах, бизнесийн зарчмаараа ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын ажиллагаанд оролцохгүй, илүү хөрөнгө удирдах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа чиглүүлэх шийдвэр гаргалаа.
Үндэсний Баялгийн сангийн тухай хуульд "Эрдэнэс Монгол" ХХК-ийг хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч гэж зааж өгсөн байдаг.
Хоёрт. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл, орд эзэмшигчдийн толгой компани, мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд орлого, үнэ цэн бий болгох төсөл хөтөлбөрүүдэд оруулж байгалийн баялгаас орж байгаа орлогыг арвижуулах зорилготой компани.
ТӨК-ийн шинэчлэлийн хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээр өгч байгаа үүрэг даалгавар бол "Эрдэнэс Монгол" нэгдэлд буй үр ашиггүй, давхардсан 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. Томоохон олборлолт эрхэлдэг ААН-ийн бүтээмжийг сайжруулах, орон тоог багасгах, нэн ялангуяа дарга нарын орон тоог бууруулах чиглэл өглөө.
Шинэчлэлийг эхлүүлснээр 260 орчим орон тоог оновчтой болгох үр дүн гарна гэж хүлээж байна. Мөн захиргааны зардлыг 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Нийт 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийгдэнэ гэсэн үг. |2026.06.15|-ны дотор 10 ТӨК-ийг татан буулгах асуудал яригдана. Компаниуд бүгд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан учир тогтоолыг хүчингүй болгож, татан буугдах ажил явагдана.
Ташрамд дурдахад, ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсооно. Цаашид сул орон байр, хөрөнгүүдээ ашиглаж, түрээсийн төлбөрийг бууруулна. Мөн хотод төлөөлөгчийн газартай уурхайнуудыг уурхай дээрээ ажилла, хотод байрлах шаардлагагүй гэдэг зарчмыг Засгийн газраас гаргалаа.
"Чингис хаан үндэсний баялгийн сан" корпорац бол олон улсын зах зээл дээр гарч, ойрын хугацаанд тодорхой ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгох, ашиггүй компанийг хувьчилна. Хувийн хэвшлийн хийж чадаж байгаа ажилд төр өрсөлдөх шаардлагагүй гэж үзэж байгаа.
Хуримтлалын сангийн хэрэгжилт 2030 оноос эхэлнэ. Одоо хүн бүрд 500 мянган төгрөг бий. Оны эцэс гэхэд 1 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна. Цаашлаад 2030 он гэхэд 2-3 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан" гэв.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашигггүй ажилладаг, давхардсан үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн компаниудыг татан буулгах, нэгтгэх нь маш зөв. Өндөр шилэн барилгад түрээс төлж, ашиггүй ажиллаж байгаа компаниудыг байлгаж байгаа нь харамсалтай.
угаасаа л ТӨХК байх ямар ч шаардлагагүй! Боловсролгүй, харанхуйчууд л байдаг юм билээ ш дээ, татварын мөнгийг аймшигтай үрнэ болих хэрэгтэй!
Өндөр шилэн барилгад үнэтэй оффис түрээслэн кофе шимэж цахим төхөөрөмжөөрөө порно үзсэн маягласан шилэн трико бенц гага шаацан хүүхнүүдийг хөдөө аваачин модон жорлонд баалгаж шээлгэж,усанд оруулалгүй амьдрал гээчийг үзүүлье.Тэр иргэн бүрийн дансанд 500 мянга гэж хошгирууланхан байдгаа болиоч хаана байгаан банкинд очоод мөнгөө авьяа гэтэл хамгаалагч нь хэмх бороохойдоод хөөгөөд гаргасан.Яах гэж ингэж худлаа шааж байдаг юм бэ?
Ухсан нүхэнд дарж бул. Ямар ч өгөөжгүй байгааг хараад суудаг сайдуудыг хамт бул