НИЙГЭМНийгэм мэдээ
“Ирээдүйн аваргууд“ үндэсний бөхийн өсвөрийн барилдаан болно
Монгол үндэсний бөхийн өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилготой “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан гурав дахь жилдээ буюу зургаадугаар сарын 1-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Насны ангилал:
- 5–6 нас 2020 /оноос хойш төрсөн/
- 7–8 нас 2018 /оноос хойш төрсөн/
- 9–10 нас 2016 /оноос хойш төрсөн/
- 11–12 нас 2014 /оноос хойш төрсөн/
- 13–14 нас 2012 /оноос хойш төрсөн/
- 15–16 нас 2010 /оноос хойш төрсөн/
Бүртгэл энэ сарын 29-өөс 31-ний өдрүүдэд 08:00 - 16:30 цагийн хооронд Монголын хүүхдийн ордны 105 тоотод явагдана.
Х.ХУЛАН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.