Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА саран дээр бааз барих төслөө эхлүүлжээ

"Артемис II" даалгавраар сансрын нисгэгчид түүхэн амжилт тогтоосноос хойш хоёр сар хүрэхгүй хугацааны дараа НАСА саран дээр бааз барих төслөө эхлүүлжээ.

Дөрөвдүгээр сард "Артемис II" даалгавраар дөрвөн сансрын нисгэгч сарыг тойрон нисэж, 1970 онд “Аполлон 13”-ын тогтоосон амжилтыг шинэчилсэн юм. НАСА мягмар гарагт /2026.05.26/ сарны бааз барих төлөвлөгөөнийхөө эхний шатыг танилцуулж, АНУ-ын дөрвөн компанитай олон зуун сая ам.долларын гэрээ байгуулсан байна.

Гэрээний дагуу “Amazon”-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin” компани саран дээр машин буулгах зориулалттай газардах хөлөг НАСА-д нийлүүлнэ. Саран дээр явах зориулалттай тэр хоёр машиныг “Astrolab” болон “Lunar Outpost” компаниуд бүтээх юм. Харин өнгөрсөн жил саран дээр амжилттай газардсан “Firefly Aerospace” компани саран дээр ашиглах дроныг нийлүүлэх болжээ.

Эдгээр тоног төхөөрөмжүүдийг “Артемис" төслийн сансрын нисгэгчдээс саран дээр буухаас өмнө гадаргуу дээр байрлуулсан байх ёстой. НАСА 2028 он гэхэд “Артемис IV” даалгавраар саран дээр хүн газардуулахаар төлөвлөж байгаа юм.

Зургийн эх сурвалж: NASA

Нисгэгчид “Артемис II”-оор сарыг тойрч ниссэн бол ирэх жил "Артемис III" даалгавраар сансрын нисгэгчид “Orion” хөлгийг дэлхийн тойрог замд өөр хөлөгтэй холбох туршилт хийнэ. Тухайлбал “Blue Origin” болон Илон Маскийн "SpaceX” компаниудын бүтээж буй сарны газардагч хөлгүүдтэй холбох туршилт хийх юм.

“Артемис III” болон “Артемис IV” даалгавар амжилттай явагдвал саран дээр бааз барих төслийн хоёрдугаар шат 2029-2030 онд явагдах юм. Хоёрдугаар шатанд эрчим хүчний сүлжээ зэрэг байнгын дэд бүтцийг саран дээр байгуулж эхэлнэ. Харин 2030-аад оны эхэн үед буюу төслийн гуравдугаар шатанд саран дээр сансрын нисгэгчид урт хугацаагаар байрлахад бэлэн болгосон байхаар ажиллаж байна.

НАСА-гийн сарны баазын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Карлос Гарсиа-Галан "Тэр үед бид ‘Бид энд байнгын суурьшилтай болсон болохоор буцахгүй' гэж хэлж чадахаар болно" хэмээжээ.

Гарсиа-Галангийн төлөвлөж буйгаар сарны бааз нь олон зуун км квадрат талбайг хамрана. Мөн тэр хэлэхдээ баазын өнцөг булан бүрт “Moonfall” нэртэй дронуудыг байрлуулна гэсэн юм.

НАСА-гийн дарга Жаред Айзекман хэлэхдээ дроноор баазын хилийг тогтоож буй нь бусад орны сансрын хөлөг, тоног төхөөрөмжид хүндэтгэлтэй хандаж буйн илэрхийлэл гэжээ. Бусад улс орнууд ч мөн адил үүнийг хүндэтгэнэ гэдэгт найдаж буйгаа тэр хэлсэн байна.

Түүний хэлснээр саран дээр бааз босгож буйн зорилго нь шинжлэх ухааны судалгаа хийж, Ангараг гараг руу аялах суурийг тавихын зэрэгцээ саран дээр эдийн засаг хөгжүүлэх аж. Тэрбээр "Тэвчээртэй хүлээж буй хүмүүсийн хувьд том амжилт тун ойрхон байна. Бид хурдаа сааруулахгүй, яг үнэндээ дөнгөж эхэлж байна" гэж хэлжээ.

Эх сурвалж: Science Alert

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шинжлэх ухаан ийм хурдтай хөгжиж байгаа нь гайхалтай

Зочин
Зочин

Sariin baaz gedeg chini jinhene tom alham yumaa

Зочин
Зочин

Саран дээр бааз байгуулна гэдэг үнэхээр кино шиг сонсогдож байна

Зочин
Зочин

NASA нээрээ дараагийн түвшинд гарчээ

Зочин
Зочин

Hun turulhtun sariin amidral ruu alhah ni dee

Зочин
Зочин

2030 он гэхэд саран дээр байнгын хүн байна гэхээр итгэмээргүй юм

Зочин
Зочин

Elon Musk Bezos 2iin ursulduun buur sansart garsan bn

Зочин
Зочин

Sariin baaz gedeg chini jinhene tom alham yumaa

Зочин
Зочин

Хүүхдүүдийн мөрөөдөл бодит болж байна даа

Зочин
Зочин

Moonfall drone gd sonirholtoi yum hiihnee

Зочин
Зочин

Mongoloos neg hun sansart ochih tsag irvel goyo doo

Зочин
Зочин

Сар луу аялал энгийн зүйл болох өдөр ойртож байх шиг

Зочин
Зочин

Amerikuud ystoi hugjliin oroid yavna daa

Зочин
Зочин

НАСА буцахгүй гэж хэлсэн нь их бэлгэдэлтэй санагдлаа

Зочин
Зочин

Sariin gazar deer mashin yavna gdg aimr yumaa

Зочин
Зочин

Ирээдүйд хүмүүс саран дээр ажиллаж амьдрах нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button