Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Иранд дахин цохилт өгч, Трамп Ормузын хоолойн талаар тохиролцоонд хүрээгүй гэжээ

Лхагва гарагт /2026.05.27/ Ираны нэгэн телевиз Ормузын хоолойн хөдөлгөөнийг дайн эхлэхээс өмнөх түвшинд хүргэх гэрээний албан бус эх хувийг олсон гэж мэдээлжээ. Ираны телевиз мэдээлснээр тэрхүү тохиролцоонд Ормузын хоолойн хөдөлгөөнийг Иран, Оман хянаж, АНУ Ираны боомтуудыг хааснаа зогсоож, цэргүүдээ татах талаар тусгаж өгсөн байна.

Тэгвэл Трамп тэрхүү мэдээллийг үгүйсгэжээ. Тодруулбал Трамп засгийн газрын хуралдааны үеэр “Хэн ч хоолойг хянахгүй. Ормузын хоолой олон улсын эзэмшил бүхий далайн хэсэг учраас бусадтай адилхан л байх ёстой. Үгүй бол бөмбөгдөх болно. Бөмбөгдөнө гэдгийг тэд ойлгож байгаа болохоор өөр зан авир гаргахгүй байх” гэж хэлсэн аж.

Түүнийг ингэж хэлсний дараа АНУ-ын зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгсөн байна. АНУ-ын нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ цэргүүдэд болон арилжааны хөлгүүдэд аюул учруулж байгаа гэж үзсэн Ираны цэргийн байгууламжид цохилт өгсөн гэжээ. Мөн аюул заналхийлж байсан хэд хэдэн Ираны дроныг устгасан гэж тэр албан тушаалтан хэлсэн байна.

Цохилт өгсөн гэдгийг тэр албан тушаалтан мэдэгдэхээс өмнө Ираны хэвлэлүүд мэдээлснээр тус улсын Бандар Аббас боомтын хотод дэлбэрэлт сонсогдсон талаар мэдээлжээ. Үүнээс өмнө буюу мягмар гарагт /2026.05.26/ АНУ мөн Ираны өмнөд бүсэд цохилт өгсөн юм.

АНУ-ын өндөр албан тушаалтнууд сүүлийн өдрүүдэд дайныг дуусгах анхан шатны тохиролцоонд удахгүй хүрч магадгүй гэж мэдэгдэх болсон. Гэвч Трампын хэлсэн үг болон АНУ-ын зэвсэгт хүчин өгсөн цохилтоос харвал хоёр улс сөргөлдсөн хэвээр байгаа нь харагдлаа.

Ираны парламентын үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Ибрахим Азизи хэлэхдээ Трамп Иранд шахалт үзүүлж шаардлагаасаа буцахад хүргэж чадахгүй гэжээ. Ибрахим X дээр “Стратегийн хувьд мухардсан байдлаасаа гарахын тулд Трамп нэг заналхийлж нэг уриалсан өнгө аяс ашиглаж байгаа нь илэрхий байна” гэж бичсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button