НИЙГЭМНийгэм мэдээ

Нэр бүхий этгээдүүдэд 87,7 мянган ам.долларыг шилжүүлсэн удирдах албан тушаалтны хэргийг шалгаж дуусчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны тавдугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 119 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 993 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 977 хэрэг шалгагдаж байна.

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ хийгээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгө шилжүүлж, улмаар тухайн мөнгийг захиран зарцуулж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, төлбөр төлөгчөөс мөнгө авч өөртөө давуу байдал бий болгосон, хууль бус хүсэлтийн дагуу иргэний бичиг баримтын лавлагааг гаргуулснаар иргэнд 933,7 сая төгрөгийн хохирол учруулсан, шүүх, прокурорын тогтоолгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлснээр иргэнд 449,5 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Удирдах албан тушаалтан Д.Г нь шууд биелэгдэх шинжтэй байгууллагын тушаалаар нэр бүхий этгээдүүдэд 87,7 мянган ам.долларыг шилжүүлсний зэрэгцээ нийт 796,6 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох шийдвэрийг гаргаж өөртөө давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зураг нэртэй нь зарлаач муу авигачдын

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button