НИЙГЭМНийгэм мэдээ

АТГ-аас 12 объект нэгжиж, гурван хүнийг баривчилжээ

АТГ өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хоёр хэрэг шалгах явцдаа нийт 12 объектод нэгжлэг хийж, гурван хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан юм. Гаалийн мэдүүлгийн дугаартай ачаа барааг хянан шалгаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн шаардлага хангахгүй тендерийн материалд гар засвар оруулж тендерт шалгарах нөхцөл бүрдүүлж, бусдаас их хэмжээний хахууль авсан зэрэг хэргүүдийг мөрдөн шалгаж дуусжээ.

Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Б бүрэн эрхээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй гэрээ баталж, арилжааны банкнаас зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож, арилжааны банканд 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан байна. Уг хэргийг мөрдөн шалгаж дуусгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн тухайгаа АТГ мэдээллээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button