Гадаад мэдээДЭЛХИЙ

"Lululemon"-ий үүсгэн байгуулагч тус компанийг 18 сар муулахгүй гэж тохиролцжээ

“Lululemon” болон тус компанийн үүсгэн байгуулагч Чип Вилсон нар шүүх дээр заргалдаж байснаа тохиролцож дуусгажээ. АНУ-д олны анхаарлыг татаад байсан тэрхүү шүүх хурлын үр дүнд Чип “Lululemon”-ийг 18 сарын турш муулахгүй байхаар тохиролцсон байна. Тэрбээр тус компанийн хоёр дахь хамгийн том хувьцаа эзэмшигч юм.

Лхагва гарагт /2026.05.27/ спорт болон өдөр тутмын хувцас худалдаалдаг тус брэнд Чиптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарлажээ. Энэхүү гэрээний дагуу Чипийн санал болгосон хоёр хүн ирэх сард компанийн ТУЗ-д элсэх юм. Мөн аравдугаар сар гэхэд хувцас загвар болон брэндийн чиглэлээр мэргэшсэн захирал томилох болжээ.

Хачирхалтай нь тус тохиролцоонд бие биеэ үл доромжлох заалт багтсан байна. Үүний дагуу Чип ирэх 18 сарын хугацаанд “Lululemon”-ийг олон нийтийн өмнө шүүмжлэхээ зогсоох ёстой юм.

Чип 1998 онд үүсгэн байгуулсан “Lululemon” компанийнхаа талаар сөрөг бодлуудаа олон нийтийн өмнө ил тод хэлдэг байна. Тэрбээр тус брэндийг өөрийн гэсэн хэв маяг, өнгө төрхөө алдсан хэмээж, жендер болон ян үндэстний олон талт байдлыг дэмжих гэсэн үйл ажиллагааг нь шүүмжилдэг.

Энэ жилийн эхээр Чип “Lululemon”-ий ТУЗ-д хөгжин дэвшихэд шаардлагатай бүтээлч, алсын хараатай удирдлага дутагдаж байна хэмээн шүүхэд зарга үүсгэсэн юм. Таван сар гаруй хугацаанд үргэлжилсэн ТУЗ-ийн эрхийн төлөөх тэмцэл ийнхүү лхагва гарагт дуусжээ. Тохиролцоонд хүрснийхээ дараа Чип мэдэгдэл хийхдээ “Дараагийн удирдагчид “Lululemon”-иийг дахин тодорхойлж, дараагийн хуудсыг нээж компанийн амжилтыг үргэлжлүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

Зургийн эх сурвалж: RetailDetail EU

Тэрбээр “ESPN” сувгийн маркетингийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Лаура Жентайл, “Lululemon”-ий өрсөлдөгч спорт хувцасны “On” брэндийн захирал асан Марк Маурер нарыг ТУЗ-д дэвшүүлэхээр санал болгожээ. Тэд ТУЗ-д орсноор “Компанийн бүтээгдэхүүнийг нэгдүгээрт тавьдаг байсан алсын харааг сэргээж, хувьцаа эзэмшигчдэд асар их үнэ цэнийг бий болгоход чухал ахиц авчирна” гэж Чип хэлсэн юм.

Талууд ийнхүү тохиролцоонд хүрснээр есдүгээр сараас “Lululemon” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэх Хэйди О'Нилд тулгарч байсан нэгэн том саад ариллаа.

“Nike” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр санхүүгийн хувьд хэцүүхэн нөхцөл байдалд ороод буй “Lululemon”-ий үйл ажиллагааг эргүүлэн сэргээх сорилттой тулгараад буй.

Тус компани Доналд Трампын тогтоосон гаалийн татвар, инфляцын улмаас хэрэглэгчид нэн шаардлагатай бус зардлаа танаж байгаа явдал болон ширүүн өрсөлдөөнтэй тулгараад байгаа. Үүний улмаас “Lululemon”-ий хувьцааны үнэ энэ он гарснаас хойш 30 гаруй хувиар унаад байна.

“Lululemon”-ий ТУЗ-ийн дарга Марти Морфитт мэдэгдэл хийхдээ, Чиптэй тохиролцоонд хүрсэндээ баяртай байна гэжээ. Ийнхүү тохиролцоонд хүрснээр компани өөрийн үйл ажиллагаа, орлогоо нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах боломжийг олгож байна гэж тэр нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрийн байгуулсан компаниа муулна гэдэг бас л сонин шүү

Зочин
Зочин

18 сар дуугүй байна гэдэг том тохиролцоо байна даа

Зочин
Зочин

Lululemon дотор нэлээн том зөрчил явж байсан бололтой

Зочин
Зочин

Үүсгэн байгуулагч нь хүртэл шүүмжилдэг болсон гэхээр асуудал байгаа л байх

Зочин
Зочин

Компанийнхаа өнгө төрхийг алдсан гэж хэлсэн нь үнэний ортой байж магадгүй

Зочин
Зочин

ТУЗ-ийн маргаан ингэж дууссан нь сайн хэрэг

Зочин
Зочин

Хувьцааны үнэ 30 хувь унасан гэхээр хүнд байдалд оржээ

Зочин
Зочин

Nike-с ирж байгаа захирал нь сэргээж чадах болов уу

Зочин
Зочин

Өөрийн үүсгэсэн брэндээ хамгаалах гэсэндээ ингэж байгаа байх

Зочин
Зочин

Lululemon-iig suuliin ued unetei hernee chanar ni oor bolson gj yaridag

Зочин
Зочин

Company dotroo iim ih zurchiltei bhad ajilchid ni hundreltei l bgaa da

Зочин
Зочин

Trumpiin tatvar hurtel nuluulj bgaa ni delhii dayar hundreltei bgaa-g haruulj bn

Зочин
Зочин

Tuz-iin erh medliin tulaan cinema shig yum boljee

Зочин
Зочин

Их мөнгө эргэлддэг компаниудын ард ийм том тэмцэл байдаг юм байна

Зочин
Зочин

Жендерийн бодлогоос болж хүртэл маргалдсан нь сонин

Холбоотой мэдээ

Back to top button