Нийгэм мэдээ

Шүүх: Т.Даваадалайн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж аваагүй, үргэлжлүүлэн цагдан хорьж байна

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг долоо хоногийн өмнө 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон.

Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Даваадалайд “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх...үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэний дагуу энэ сарын 22-ны 2026/3009/ЭХ/ШЗ/003730 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

Харин түүний өмгөөлөгч Э.Баасанжаргалаас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч энэ сарын 28-нд хянан хэлэлцээд, дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Koba
Koba

Муу халзан хулгайч

Зочин
Зочин

Их гэцүү дээ хулгайчаа чамайг хулгайч луйварчин гээд сошиалаар балбаж гарсаан хө ядаж байхад эхнэр чинь хятад улсад бүгчихсэн байдаг.Яах гэж ингэж хамаагүй чаасан юм бэ? далд хийж амжсан уу? мөнгөтэйгөө гардуулцан уу?Одоо чамд бүх насаар чинь хорих ял өгөх гээд байгаан биш үү? эхнэр чинь яана одоо буруу зөвгүй гусалцаал эхлэнэ дээ

Зочин
Зочин

Хорихгүй бол Хүрэлсүхэд хяргуулах биз

Холбоотой мэдээ

Back to top button