Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Иран нар гал зогсоох хугацааг сунгахаар тохиролцож, Трамп болон Техран зөвшөөрөх л үлдлээ

Пүрэв гарагт /2026.05.28/ АНУ болон Ираны хэлэлцэгчид гал зогсоох хугацааг сунгаж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хязгаарлалтыг цуцлах тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хараахан батлаагүй байгаагаас гадна Ираны төрийн хэвлэлүүд мөн эцэслэн шийдээгүй гэсэн байна.

Энэ талаар мэдээлэлтэй дөрвөн эх сурвалж мэдээлснээр гал зогсоох тохиролцоог сунгасан хугацаандаа Ираны цөмийн хөтөлбөр зэрэг зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа асуудлуудаар хэлэлцэх юм. Хэрэв Вашингтон болон Техран дахь эрх баригчид үүнийг зөвшөөрвөл дайныг дуусгах чиглэлд хийсэн хамгийн том алхам болно.

Гал зогсоох тохиролцоог сунгахаар хэлэлцсэн гэдэг мэдээлэл гарахаас өмнө хоёр улс бие биедээ цохилт өгч олон улсыг сандаргаад байсан юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс “Бид хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа ч маш ойртож очсон. Хэлцэл дээр үргэлжлүүлэн ажилласаар байх болно. Тохиролцоонд хүрнэ гэж баталгаа өгч чадахгүй ч одоогоор маш өөдрөг байгаа” гэжээ.

Трампын захиргаа дайныг дуусгахад ойртож ирсэн гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Тийм мэдэгдэл гаргах бүрд нь Ираны тал няцааж байсан билээ. Хоёр тал гал зогсоох хугацааг сунгаж, Ормузын хоолойн хөдөлгөөнийг хязгаарлалтаа зогсооно гэх мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ буурсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайн биш яриа хэлэлцээ л хамгийн зөв гарц даа

Шударга
Шударга
Reply to  Зочин

Чекист-фашист Путлерээс бусад бүх хүн хэлэлцээрээр тохиролцоонд хүрч чадна, тэр халзан чаралбаа л тэс хөндлөн загнина, яагаад гэвэл тэр хүн биш коммунист чөтгөр !

Зочин
Зочин

Ормузын хоолой нээгдэнэ гэдэг дэлхийн эдийн засагт сайн мэдээ байна

Зочин
Зочин

Трамп батлахгүй бол дахиад юу ч өөрчлөгдөж мэднэ

Зочин
Зочин

Газрын тосны үнэ буурсан нь л хүмүүст хэрэгтэй мэдээ байна

Зочин
Зочин

Газрын тосны үнэ буурсан нь л хүмүүст хэрэгтэй мэдээ байна

Зочин
Зочин

Ойрхи Дорнод нэг тайван байвал дэлхий амар шүү

Зочин
Зочин

Нэг л өдөр тохиролцоно гэж найдаж байна

Зочин
Зочин

Эцсийн шийдвэр гарах хүртэл итгэхэд эрт байна

Зочин
Зочин

Дайн сунжрах тусам энгийн иргэд л хохирдог

Зочин
Зочин

Трампын нэг жиргээ бүхнийг эргүүлчихэж мэдэхээр цаг үе байна

Зочин
Зочин

Энхийн хэлэлцээр бүтээсэй гэж хүсэж байна

Зочин
Зочин

Neftiin une buurj bga ni saihan medee

Зочин
Зочин

Etsiin shiid garaagui bhad yamar ch yum boloh magadlaltai

Зочин
Зочин

Delhii dahind dain hereggui ee

Зочин
Зочин

Gazar tosnos hamaaraltai ornuud bol buur anhaarch bga bh

Холбоотой мэдээ

Back to top button