7 настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэргийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашинд хүүхэд мөргүүлсэн ноцтой осол гарчээ. Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагад “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтын явцад, “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан долоон настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дахь хэсэгт “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд өөрөөсөө салгахгүй авч явна” гэж заасан байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, явган хүний гарц, сургууль, цэцэрлэг орчмын бүс болон орон сууцны хорооллын доторх замд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яахаараа хүн хараад хурдаа хасч болдгүй дандаа дайраад явдын !!! Гарцгүй газарт юугч дайрч болно гэх Хууль дүрэм бхгүй! Болзошгүй эрсдэл тулгарах үед
Т/Хэрэгслээ зогсоож чадах хурдыг Сонгоно”гэж бас дүрмэнд байдаг!! дан тормос муутай машин байхуу!
Өвөл бол бас хэцүү гулгаатай бна. Манайхан гарцаар гарч сурах хэрэгтэй.5-н алхамын цаана явган хүний гарц бхад хүүхдээ дагуулаад л урдуур гарцгүй газраар дайраад бна шүү дээ