Трамп Ирантай хийсэн тохиролцоо дээр удахгүй шийдвэр гаргана гэжээ
АНУ болон Ираны төлөөлөгчид пүрэв гарагт /2026.05.28/ гал зогсоох хугацааг 60 хоногоор сунгаж, Ормузын хоолойн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Тус тохиролцоог АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Техран эцэслэн батлах л үлдээд байсан. Тэгвэл Трамп баасан гарагт /2026.05.29/ мэдэгдэл хийхдээ Ирантай гал зогсоох хугацааг сунгах сунгах эсэхийг удахгүй шийднэ гэжээ.
Тэрхүү тохиролцооны дагуу гал зогсоох хугацааг сунгаснаар хоёр талын төлөөлөгчид Ираны цөмийн хөтөлбөр гэх мэт зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа асуудлуудаар хэлэлцэх юм. Трамп шийдвэрийг Цагаан ордны аюулгүй өрөөнд уулзаж тохиролцоог эцэслэн батлах эсэхээ шийднэ гэсэн байна. Мөн тэр “Иран хэзээ ч цөмийн зэвсэг эсвэл бөмбөгтэй болохгүй гэж санал нэгдэх ёстой. Ормузын хоолойгоор хоёр чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлалтгүй, үнэ төлбөр шаардалгүй нэн даруй нээх ёстой” гэж хэлсэн юм.
Ираны нэгэн эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ хэлэлцээг хараахан эцэслэн батлаагүй байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.