Заамар сум дахь уул уурхайн гурван компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Төв аймгийн Заамар сум дахь "Рэдвулкан" ХХК -ийн хамаарал бүхий талбайд гурвөн настай охин унаж амиа алдсан хэрэг гарсан. Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаад буй.
Тэгвэл тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эйч эс Эйч эс" ХХК, "Атилла гоулд" ХХК, "Ирмүүн босго" ХХК-д хяналт шалгалт хийжээ. Улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй, хаягдал усыг зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн, аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан нь илэрсэн тул үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоолоо.
Дээрх зөрчлүүд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тус тус зөрчиж байгаа юм. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацадсан бөгөөд зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах аж.
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхааруулжээ.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bugdiig n haa
Түр бишээ бүр хаа. Ухаж сүйтгэсэн хэддээ ашигтай бусдад асар хортой бүх уурхайг хаах хэрэгтэй
Заамар сумын газар нутгыг бүр мөсөн чөлөөлөөчээ хэдэн жил ухчих ваа лаларууд аа
Бүх уул уурхайн компаниуудад шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид хяналт шалгалтыг тогтмолжуулах шаардлагатай.