Г.Уянгадарь: Өдөр бүр хүүхдийн баяр байх ёстой
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Төв талбайд зохион байгуулсан. Энэ үеэр реппер Г.Уянгадарь үе тэнгийн найзууд болон дүү нартаа өөрийн уран бүтээлээ толилуулахаар хүрэлцсэн ирсэн юм.
Тэрбээр хүүхдийн эрхийн тухай асуудлыг хөндөж, өөрийн дуундаа тусган томчуудыг уриалж, үеийн нөхдөдөө үлгэрлэж яваа билээ. Түүнээс хүүхдийн баярын тухай болон хүүхдийн эрхийн талаарх үзэл бодлыг нь тодрууллаа.
Видео:
Артист Г.Уянгадарь "Жил бүрийн хүүхдийн баяраар дуулдаг ажилтай. Ажлаа хийнгээ хүүхдүүдтэй ойр байж тэдний баярыг нь хуваалцах сайхан санагддаг. Би тайзан дээр дуулж хүүхдүүдэд баяр баясал өгнө. Хариуд нь хүүхдүүд намайг дэмжиж, алга ташиж, даган дуулж надад хариу барьдаг.
Зөвхөн 6-р сарын 1-н гэх ганцхан өдөр хүүхдүүдийг баярлуулах биш өдөр бүр эрхийг нь хамгаалж, өдөр бүр хүүхдийн баяр шиг байлгаасай гэж томчууддаа уриалж байна. Хүүхдүүд үргэлж нэгдүгээрт байж, хайрлагдаж, хамгаалуулах ёстой” гэлээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өдөр бүр хүүхдийн баяр шиг байлгах хэрэгтэй гэсэн үг үнэн шүү
Хүүхдийн эрхийг зөвхөн нэг өдөр биш бүтэн жил хамгаалах ёстой
Ийм мессеж залуу уран бүтээлчдээс гарах сайхан байна
Хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо хүргэж байгаад баярлалаа
Хүүхэд бүр аз жаргалтай өсөх орчин хэрэгтэй
Үнэхээр зөв санаа хэлжээ
Томчууд бид хүүхдүүддээ илүү их цаг гаргах хэрэгтэй
Huuhdiin erhig odor bur hamgaalah heregtei shuu
Zuvhon neg odor bish jiliin tursh huuhduudee hairlaya
Saihan ug helsen baina
Huuhduud bol bidnii ireedui
Huuhdiin bayariin jinhene utga ene baih
Iim zaluus olon baival saihan shuu
Huuhdiin bayariin jinhene utga ene baih
Duugeeree sain sanaa tugeej baigaad bayarlalaa