ОХУ арваннэгдүгээр сарын сүүл хүртэл онгоцны түлш экспортлохыг хоригложээ
ОХУ-ын Засгийн газар даваа гарагт /2026.06.01/ мэдэгдэл хийхдээ арваннэгдүгээр сарын сүүл хүртэл онгоцны түлш экспортлохыг хориглосон байна. Сүүлийн үед Украин ОХУ-ын газрын тос боловсруулах, экспортлох дэд бүтцэд эрчимтэй цохилт өгч байгаа. Үүний улмаас Оросын дотоодын үйлдвэрлэл буурч, зарим газарт бензиний хомсдол үүссэн.
Оросын Засгийн газар мэдэгдэл хийхдээ энэхүү арга хэмжээг дотоодын түлшний зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нэвтрүүлсэн гэж мэдэгджээ. Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад энэ экспортын хориг үйлчлэхгүй. РБК агентлаг мэдээлснээр бол арваннэгдүгээр сарын 30-нд дуусах хугацаа нь ОХУ түүхэндээ анх удаа онгоцны түлш хориглосон тохиолдол юм.
Уг мэдээлэл гарсны дараа ОХУ-ын Тээврийн сайд Андрей Никитин мэдэгдэл гаргахдаа дотоодод онгоцны түлшний хомсдол үүсээгүй харин агаарын тээврийн компаниудын ашиг сонирхлыг үндэслэж хориг тавьж байгаа гэжээ.
Украины цохилтын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлын дөрөвний нэг орчим хувь нь алдагдсан байна. Мөн ОХУ-ын бензиний үйлдвэрлэх чадамжийн 30 орчим хувь нь зогссон гэж эх сурвалжууд мэдээлсэн юм.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай ЗГ амжиж түлш нийлүүлэлтийн гэрээ байгуулжээ. Онгоцны түлшинд ОХУ-ын тавьсан хоригт Засгийн газар хоорондын гэрээтэй улс орнуудад хамаарахгүй гэснийг яагаад мэдээлэхгүй амьтныг үймүүлэх гэсэн санаа гаргаад байна?
гэж мэдэгджээ. Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад энэ экспортын хориг үйлчлэхгүй. Гэсэн байна хө гүйцэд унш
Энэ хоригийн цаана бас нэг чухал шалтгаан байгаа нь Их Британи саяхан Оросоос онгоцны түлш авч бусдад зардаг орнуудаас ийм түлш худалдаж авахыг зөвшөөрсөнд байж магадгүй. Манайх уг нь давуу байдлаа ашиглаж Европ, Япон, Өмнөд солонгост дамлан худалдаж хэдэн төгрөг олмоор юм. Бизнесменүүд маань геополитикийн нөхцөл байдлыг ашиглаж улсаа ард иргэдээ шулахаас өөр том бизнес хиймээр