2022 оноос хойш тоглоогүй Серена Уильямс “Queen’s Club” тэмцээнд эргэн эрэлт хийнэ
Серена Уильямс зургаадугаар сарын 8-14-ний хооронд явагдах “Queen’s Club” аварга шалгаруулах тэмцээнд эргэн эрэлт хийнэ гэдгээ даваа гарагт /2026.06.01/ мэдэгджээ. Тэрбээр 2017 онд 23 дахь удаагаа Их дуулгын ганцаарчилсан төрөлд ялж, 2022 оноос хойш ямар нэгэн тэмцээнд өрсөлдөөгүй юм.
Сошиал хуудас дээрээ Серена мэдэгдэл хийхдээ “Хүн болгон мэдээг сонссон байх. Сайн мэдээ хурдан тархдаг. Амьдралынхаа энэ бүлгийг эхлүүлэхэд Queen’s Club төгс газар мэт санагдаж байна. Теннисийн өвсөн талбайд карьерын минь хамгийн утга учиртай мөчүүдийг надад өгсөн. Спортын хамгийн алдартай тайзуудын нэг дээр дахин өрсөлдөх гэж байгаадаа баяртай байна” гэжээ.
Их Британийн хэд хэдэн хэвлэл мэдээлснээр Серена Канадын Викториа Мбокотой хамт тэмцээнд оролцох болсон аж. Одоо Серена Уимблдонд тоглох эсэхэд хүмүүс анхаарлаа хандуулж эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргэн ирэлт байлгүй дээ. Нэг нь зөв бичиж, нөгөөх нь хянан засч байж монгол хэлээ хамгаална шүү.