Герман НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудал авч чадаагүй нь Мерцийн засгийн газарт цохилт болов
Герман НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд түр суудал авч чадаагүй нь Фридрих Мерцийн засгийн газар олон улсын түвшинд манлайлна гэх амлалтад эргэлзээ үүсгэв. Аюулгүйн зөвлөл лхагва гарагт /2026.06.03/ санал хурааж Австри, Португал, Тобаго, Тринидад, Зимбабвед хоёр жилийн гишүүнчлэл олгожээ. Мерцийн засгийн газар дэлхийн тавцанд Европыг төлөөлөх дуу хоолой болох амбицтай байсан юм. Гэвч тэр амбиц нь нуран унаж, Аюулгүйн зөвлөлд суудал авч чадсангүй.
Европын холбооны улсууд дунд тус зөвлөлд суудал авах ширүүхэн өрсөлдөөн явагджээ. Португал 134 санал, Австри 131 санал авсан бол Герман ердөө 104 санал авсан байна. Аюулгүйн зөвлөлд орохын тулд доод талдаа 127 санал авах ёстой байдаг. Санал хураалт эхлэхийн өмнө Герман суудал авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Суудал авахын төлөө хүчтэй лобби хийж байсан Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефул энэхүү ялагдлыг Украиныг дэмжиж, олон улсын тавцан дээр Израилын ард зогсдогтой холбон тайлбарлажээ. Мөн Германы эсрэг ОХУ лоббидсон нь нууц биш гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.