Нийгэм мэдээ

“Монголын Мистер 2026” тэмцээний дүнд алдаа гарсан учир ерөнхий шүүгч Г.Ганбаатарыг чөлөөлжээ

“Монголын Мистер 2026” улсын аварга шалгаруулах тэмцээний бодибилдингийн ангиллын Үнэмлэхүй аваргыг тодруулах үеийн дүнгийн нэгтгэлд бүрэн хяналт тавиагүйгээс шалтгаалан хоёр тамирчны дугаар, нэр солигдон зарлагдсан алдаа гарсан талаар Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо мэдээллээ.

Тухайлбал, тэмцээний дүнг нэгтгэн зарлах явцад хоёр тамирчны мэдээлэл солигдон олон нийтэд хүргэгдсэн байна. Уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий шүүгч алдааны хариуцлагыг өөрөө хүлээн зөвшөөрч, ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагаа ухамсарлан өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

Холбооны мэдээлснээр, Ерөнхий шүүгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбооны Удирдах зөвлөлөөс холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button