Энэ жилийн Эль-Ниньо бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн хүчтэй нь болж магадгүй

Номхон далай халж Эль-Ниньо үүсэн, түүхэн дэх хамгийн хүчтэй хэмжээнд хүрэх төлөвтэй байнаНомхон далайн ус халсны улмаас Эль-Ниньо үүсэж, түүхэн дэх хамгийн хүчтэй хэмжээнд хүрч болзошгүйг цаг уур судлаачил пүрэв гарагт /2026.06.11/ мэдэгджээ.
Чулуужмал түлшний хэрэглээний улмаас дэлхийн агаар мандал дулаараад байгаа. Ийм нөхцөл байдалд Эль-Ниньо агаар мандлыг улам халааж, дэлхий даяар цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн тохиолдол болон хүчийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулж байна.
Энэ удаагийн Эль-Ниньо 1997 оны хамгийн хүчтэй Эль-Ниньотой адил хүчтэй байж магадгүй аж. Тэр жилийн зун дэлхий даяар хэт халж, үер, ган гачиг, хар салхи, ой хээрийн түймэр гарч олон тэрбум ам.долларын хохирол учирсан. Мөн 1997 оныхоос илүү хүчтэй ч байж магадгүйг эрдэмтэд анхааруулжээ.

Тодруулбал АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргаа (NOAA) мэдэгдэл хийхдээ энэ жилийн Эль-Ниньо 1950 оноос хойших хамгийн том Эл-Ниньогийн тоонд орох магадлал 63 хувьтай байна гэсэн юм.
Кларкийн их сургуулийн уур амьсгал судлаач Эбби Фрейзер "Эль-Ниньо нь далайн гадаргуу дээр асар их хэмжээний илүүдэл дулаан үүсгэж, дэлхийн олон бүс нутагт цаг агаарын эрс тэс үзэгдлийг өдөөдөг" гэж хэлсэн байна. Ялангуяа Номхон далайн бүс нутагт нөхцөл байдал маш богино хугацаанд хүндэрч болзошгүй гэдгийг тэр анхааруулжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Эл-Ниньо нь уур амьсгал өөрчлөлтийн сануулга гэж хэлсэн байна. Тэрбээр "Эль-Ниньо нь улам бүр дулаарч буй дэлхийн уур амьсгалыг дордуулж, гал дээр тос нэмсэнтэй адил нөлөө үзүүлнэ" гэжээ.Эль-Ниньогийн нөлөө бүс нутгуудад өөр өөрөөр үзэгдэнэ.
Тус үзэгдэл Атлантын далайн хар салхины улирлын идэвхжилийг бууруулдаг боловч Номхон далайд улам нэмэгдүүлдэг. Тиймээс АНУ-ын зүүн эрэг болон Мексикийн буланд далайн хар салхины тоо буурах ч Хавай болон бусад арлууд шуургад илүү хүчтэй нэрвэгдэж магадгүй гэж Эбби хэлсэн байна.Харин ган гачигт нэрвэгдээд буй Ойрх Дорнодод Эль-Ниньо бороо авчирч магадгүй аж.
Харин дэлхийн бусад бүс нутгуудад илүү хүнд тусна. Өмнөд Америкийн баруун хэсгээр аадар бороо орж, үер буухаас гадна дунджаас илүү халуун зун болох төлөвтэй байна. Энэтхэгт хэт халалтын давлагаа илүү хүчтэй явагдах бол Австралид ган гачиг, ой хээрийн түймэр, хэт халалт болох эрсдэлтэй байгаа юм.
Колумбын их сургуулийн уур амьсгал судлаач, Эл-Ниньогийн шинжээч Мухаммед Азхар Эхсан хэлэхдээ Африкийн зүүн хойд хэсэгт эхлээд ган гачиг үүсэж дараа нь үерлэж магадгүй гэжээ.Эл-Ниньо нь ихэвчлэн зун үүсэж, намрын сүүлээр эсвэл өвлийн эхээр оргил цэгтээ хүрэн дараа жилийнхээ хавар сарнидаг.
Харин сүүлийн долоо хоногуудад ажиглагдсан шинж тэмдгүүд энэ удаагийн Эл-Ниньо нэг эсвэл хоёр сарын өмнө оргил цэгтээ хүрч магадгүйг харуулжээ. Принстоны их сургуулийн уур амьсгал судлаач Габриэль Веккигийн хэлснээр, ийм том хэмжээний Эл-Ниньо илүү урт хугацаанд үргэлжлэх хандлагатай байдаг аж.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za buyandorjoo hund oilgogdohoor nairuulj bich l dee
Эль-Ниньо гэдэг юу юмбэ гэдийг эхлээд тайлбарлаад дараа нь мэдээгээ бич