Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ
Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, захирал, доктор Б.Нямбаяр “Wayfinder Award” шагналын эзнээр тодорсон байна. Энэхүү шагналыг жил бүр шинжлэх ухаан, байгаль хамгаалал, сурвалжлага нийтлэл, боловсролын салбарт онцгой амжилт гаргасан 15 манлайлагчид олгодог юм байна. Уг шагналын эздийг энэ сарын 10-ны өдөр олон нийтэд зарласан байна.
Энэ талаар Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн зүгээс “Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ шагналыг Монгол эрдэмтэн хүртэж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал билээ. Энэхүү шагнал нь түүний Монгол орны зэрлэг амьтад, байгалийн өвийг хамгаалахад зориулсан олон жилийн хичээл зүтгэлийг үнэлж буй хэрэг юм.
Цаашлаад шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгаалал, олон нийтийн оролцоог бэхжүүлэхэд оруулсан тууштай хувь нэмэр, Монгол орны зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд зориулсан няцашгүй хичээл зүтгэл, өндөр мэдлэг туршлага, уйгагүй хөдөлмөрийн бодит баталгаа боллоо” гэжээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.