Нийгэм мэдээ

Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй сүмочид Парист үзүүлэх тоглолт хийнэ

Японы сүмо бөхийн төлөөлөл болсон 21 сүмоч Францад ирээд байна. Парис хотод хоёр хоног болох сүмогийн үзүүлэх тоглолтод аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, озэки Киришима Б.Лхагвасүрэн нарын бөхчүүд өнөө цагийн шилдэг бөхчүүд оролцох юм. Энэ удаа дээд зиндаанд барилддаг бөхчүүдээс сонголт хийжээ. Маргааш, нөгөөдөр Парист болох сүмогийн үзүүлэх тоглолтын бэлтгэл ажил хангагдсаныг зохион байгуулагчид мэдээлсэн байна. Мөн сүмочид Парис хотын аялалаа эхлүүлжээ. 

Парис хотод өмнө нь 1986, 1995 онуудад сүмочид тойргийн барилдаан хийж байжээ. Сүмочид өнгөрсөн онд Английн Лондон хотод үзүүлэх тоглолт хийсэн. Хоёр жил дараалан гадаадад сүмо бөхийн ёс жаяг, барилдааны ур чадварыг харуулахаар ирж буй сүмочдыг дэмжих хөгжөөн дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ene shalnii alchuur yu hiij demii teneg yavaa bol

зүч
зүч

өөрийнхөө хүч чадлаар Монгол орныхоо нэрийг дэлхийд түгээж яваа сумочиддоо баяр хүргье...

Холбоотой мэдээ

Back to top button