Хүүхдээр өвөл хурдан морь унуулсан уяачийг 3.5 саяар торгож, аавынх нь 6 сар зорчих эрхийг нь хязгаарлав

Хурдан морь уядаг уяач Б.М иргэн О.С-тай сар бүр 500 мянган төгрөгийн цалин олгохоор тохиролцож, түүний 10 настай төрсөн хүүхдээр 2024 оны 4 сараас 2025 оны 4 сар хүртэлх хурдан морь унуулжээ. Энэ нь өвөл, хурдан морь уралдуулахыг хориглосон хугацаа юм. Гэсэн ч О.С хүүхдээрээ хурдан морь унуулахыг зөвшөөрчээ.
Гэтэл хүүхэд нь мориноос унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Шүүх Б.М-ийг хүүхдээр хориглосон хугацаанд хүнд хөдөлмөр эрхлүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3.5 сая төгрөгөөр торголоо. Уралдаанч хүүхдийн эцэг О.С-ийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сар зорчих эрхийг нь хязгаарлав.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга Шүүх Мандтугай!!! Хүүхдээр морь унуулдаг орон манайхаас өөр ядуу буурай станы орнууд л байгаа