Явган зорчигч руу ус, шавар цацвал 100 мянган төгрөгөөр торгоно
Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэл учирдаг. Улмаар иргэд рүү авто замаар зорчиж буй тээврийн хэрэгсэл ус цацах тохиолдол гардаг. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулж хориглосон бөгөөд жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байна. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Зөрчил гаргасан машины улсын дугаарыг 102 дугаарт утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой. Гомдол гаргах шаардлагатай бол ТЦА-ны 93021124, 93020111 дугаарт холбогдож зөрчлийг мэдээлэх боломжтой юм байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Торгоод торгуулийг нь төр авна хохирогч хохироод үлдэнэ
Хохирогчид нь торгуулийн хдн %оногдох вэ???мангас төр бүгд.н залгичихна...мөн ч увайгүй бга биз...
Явган зорчигчид учруулсан хохирлоо хэрхэн барагдуулах вэ?
Гол горхи болгоод байхааргүй замаа зөв хийчихээд торгуулиа яриасай даа
Хараа сайтай юм бол ухамсараараа хаазаа хас л даа гөлгөрүүд
Ямар бодлого вэээ? Шавар ус цацуулж цочирдчоод машины дугаар зургий нь авч чадсан хүн байгаа болуу Би хувьдаа яаж ч чадаагүй, жолоо барьж байгаа хүн ч толиндоо ч харах сөхөөгүй, ус цацсанаа ч мэдэхгүй яваад өгдөг юм байна лээ Тэгж байхаар ард иргэдээ амгалан тайван байлгахын тулд ус шаваргүй замыг л байлгаач дээ.Торгуулиар орлого олох гэж ийм журам утгагүйюмаа
Нямбаатар төлөх үү чөтгөртэй нөгчсөн МАН төлөх үү