Нийгэм мэдээ
Хөвсгөлд согтуурсан үедээ эхнэрээ машинаар мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт “Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэх дуудлага, мэдээлэл зургаадугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж, биед нь гэмтэл учруулж, бусдын амь нас, эрүүл мэндэд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амь нас, эрүүл мэндэд халдах аливаа үйлдлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.