НИЙГЭМНийгэм мэдээ

"Сэлбэ 20 минут" хотын орон сууцны барилгууд эхнээсээ гадна фасадаа хийхэд бэлэн болжээ

Сэлбэ хотын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацааны дагуу эрчимтэй урагшилж байна. Төслийн талбайд баригдаж буй орон сууцны барилгууд эхнээсээ барилга угсралтын ажлаа дуусгаж, дараагийн өрлөг болон гадна заслын ажлуудыг гүйцэтгэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн байдлаар төслийн эхний блок барилгууд хаалга, цонх, гадна фасад болон лифтээ угсрах шат руу шилжихэд бэлэн болжээ.


"Нутгийн Буян" группийн гүйцэтгэж буй 3.3 багцын 5 блок барилгын угсралтын ажил бүрэн дууссан бол "Монко"н группийн 4.1 багцын барилгуудаас 2 блокийн үндсэн карказ угсралт дуусаж, дараагийн 9 блокийн техникийн давхрын угсралтын ажил идэвхтэй үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын дараагаас барилгуудын дотор өрлөг болон хаалга, цонхны угсралтын ажлууд шат дараатай хийгдэнэ. Ирэх намар барилгууд дулаалга авч, төвлөрсөн халаалтаа залгаснаар 2026 оны төгсгөл гэхэд нийт төлөвлөгөөт ажлынхаа 65-70 хувийг бүрэн гүйцэтгэсэн байхаар зорин ажиллаж байна. 2027 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн орон сууцны барилгуудаа гурван үе шаттайгаар Улсын комисст хүлээлгэн өгөх үндсэн зорилт тавьжээ.

Сэлбэ хотын бүтээн байгуулалтын талбайд нийт 113 блок бүхий 8,575 айлын орон сууцны цогцолбор баригдахаас өнөөдрийн байдлаар 102 блокийн барилга угсралтын ажил талбарт нэгэн зэрэг, өндөр зохион байгуулалттайгаар үргэлжилж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button