НИЙГЭМНийгэм мэдээ

"Хархорин" худалдааны төв орчимд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, тохижилтын ажил хийжээ

Баянгол дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу Хархорин захын орчим иргэд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зөрчлийг дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, хорооны Ажлын алба хамтран арилгасан байна.

Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд чөлөөлсөн зам талбайд цэвэрлэгээ ариутгал хийж, зүлэг тарих, нийтийн эзэмшлийн гудамж дагуу бортогтой мод байрлуулах, иргэдэд зориулсан явган хүний сандал суурилуулах зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button