УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН, МАН-ын тохироо: УДШ-д Ц.Цогт, ҮХЦ-д Г.Эрдэнэбат очих тул Н.Учралыг огцруулах акц зогсонги болов

АН Ерөнхий сайдыг огцруулахаар онилохдоо сайд нарынх нь асуудал, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гадна УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилж хэрхэвч болохгүй гэж акцалж байсныг уншигч та санаж буй байх. УДШ-ийн Ерөнхий шүүгчийг томилох чимээнээр О.Цогтгэрэлийн албан бланк дээр гарын зурагдаж эхэлсэн бөгөөд улирах Д.Ганзориг, жилийн дараа тэтгэвэрт суух Ч.Хосбаяр бус Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилсны дараа АН-ын акц саарсан. Учир нь Ц.Цогт сайн хуульч байхаасаа гадна АН-д нүүртэй нэгэн юм.

Төд удалгүй Х.Тэмүүжин гишүүн Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухайгаа ярив. Хавчуургад нь бүрэн эрхийнх нь хугацаа бүтэн жилийн өмнө дууссан хүнээр улс төрийн захиа даалгавартай шийдвэр гаргуулаад байж яав ч болохгүй. Мөн УИХ-ын дарга нам бус байх агуулга дээр МАН-тай тохиролцсон, зарчим баримтлахаар болсон хэмээсэн.

АН ҮХЦ-ийн тухай дуугарсан нь тэнд хоёр орон суларсантай холбоотой. ҮХЦ бол хуульч хүний ноён оргил болсон газар суларч буй хоёр суудлын нэгэнд нь өөрийн хүнээ суулгачихвал АН-ын хэрэг бүтнэ. Улмаар Г.Эрдэнэбатыг санал болгосон нь өдгөө ТББХ-оор дэмжигдээд байна.

О.Цогтгэрэл намын даргын хувиар гарын үсэг бланк дээрээ цуглуулж эхэлсэн ч тоог нь зарлахгүй яваа. Мөн сүүлийн үед Н.Учралыг огцруулах эсэх агуулгаар тэд ярихгүй байгаа нь дээрх хоёр томилгоогоор МАН-тай тохироо хийж, наадам дуустал Засаг савлуулахгүй байх агуулгаар тохирсон хэрэг

Үндсэн хуулийн 35.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын даргаас нэр дэвшигчдийг танилцуулсан юм.

Цааш холбогдох байнгын хороогоор орж, байнгын хороодын санал дүгнэлтийг УИХ-д хүргүүлж, нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах процесс явагдана гэсэн үг.

ҮХЦ-ийн гишүүдтэй холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Непалдах үлдлээ

Холбоотой мэдээ

Back to top button