АНУ, Иран нар харилцан цохилт өгч байснаа зогсоож хэлэлцээг эхлүүлэх боллоо
АНУ, Иран нар хоёр долоо хоногийн өмнө гал зогсоож, Ормузын хоолойг нээн, дайныг бүрмөсөн дуусгах анхан шатны тохиролцоонд гарын үсэг зурсан. Гэвч хоёр тал Ормузын хоолойг хяналтын улмаас зөрчилдөн, харилцан цохилт өгөх болсон юм. Тэгвэл АНУ-ын нэгэн албан тушаалтан ням гарагт /2026.06.28/ мэдээлэл өгөхдөө хоёр улс цохилт өгч байснаа зогсоож хэлэлцээг дахин эхлүүлж, Ормузын хоолойн хөдөлгөөнийг буцаан нээх болсон гэжээ.
“Axios” агентлаг АНУ-ын нэгэн өндөр албан тушаалтныг эш татан мэдээлэхдээ хэлэлцээ мягмар гарагт /2026.06.30/ Катар улсад хэлэлцээг үргэлжлүүлнэ хэмээсэн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Иран нар бие биеэ анхан шатны тохиролцоог зөрчсөн хэмээн буруутгаж, гал нээж эхэлсэн юм. Тодруулбал пүрэв гарагт /2026.06.25/ Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан онгоцонд Иран цохилт өгсөн. Үүний дараа хоёр тал харилцан гал нээх болсон юм.
Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийхдээ Иран дайныг дуусгах тохиролцоогоо хүндлэхүй бол тус улс оршин тогтнохоо байх болно гэж сүрдүүлжээ. Тодруулбал тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Цаашид энэ асуудалд үндэслэлтэй алхам хийх боломжгүй болж, маш амжилттай эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа хүчээр дуусгахаас өөр аргагүй болох үе ирж магадгүй” гэж бичсэн байна. Үүнээс өмнөхөн Кувэйт, Бахрэйн дахь АНУ-ын зэвсэгт хүчний баазууд руу Иран пуужин, дрон нисгэжээ.
Ираны тал мэдэгдэл хийхдээ дайныг дуусгах тохиролцоог хадгалахыг хүсвэл Ливан дахь дайныг зогсоох ёстой гэж байгаа юм. Гэвч Израил ням гарагт /2026.06.28/ мэдэгдэл хийхдээ Ливанд цохилт өгсөн гэжээ. Израил мөн бямба гарагт ч Ливаныг бөмбөгдсөн юм. Сүүлийн саруудад Израил, Ливаны талууд хэд хэдэн удаа гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.06.26/ хоёр тал дахин нэг удаа гал зогсоох тохиролцоо хийсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.