Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин санал тавьсан ч фронт дээрх ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Путин мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт /2026.06.28/ мэдэгдэл хийхдээ Украины тавьсан шинэ саналаас татгалзаж, Украины дөрвөн мужийг эзлэх зорилгоо биелүүлэхээр үргэлжлүүлнэ гэжээ. Тэрбээр Оросын төрийн өмчит телевизэд ярилцлага өгч байхдаа Украины дроноор өгч буй цохилтоос хамгаалахын тулд агаарын довтолгоог эсэргүүцэх хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байна гэсэн юм.

Путин хэлэхдээ хоёр тал алсын зайны цохилтуудаа зогсоох саналыг Украин тавьсан гэжээ. Москва энэхүү саналыг нь 1,250 км үргэлжлэх фронт дээрх дарамтыг бууруулах зорилготой гэж үзсэн хэмээн тэр хэлсэн юм. Тодруулбал Путин “Ямар учраас энэ саналыг тавьсан нь маш тодорхой байна. Учир нь Украины газар нутгийн гүнд өгч буй бидний хариу цохилт нь илүү хүч, сөрөг нөлөө, хохиролтой. Украины зэвсэгт хүчин хүн хүчний гамшигт орсон тул алсын зайны цохилтыг зогсоох нь аврал гэж бодсон бололтой. Гэхдээ Киевийн дэглэмийг аврах нь бидний төлөвлөгөөний нэг хэсэг биш” гэжээ.

Ярилцлага цацагдахын өмнө буюу ням гарагийн өглөө Путин засгийн газрын сайд нар болон бусад өндөр албан тушаалтнуудтай уулзжээ. Тус уулзалтын үеэр ОХУ-ын хэд хэдэн бүсэд үүсээд буй шатахууны хомсдол нь Украины цохилттой холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button