УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эрчим хүчнийхэн цалингаа 30 хувь нэмэгдүүлэхийг хүссэн ч сайд нь 10 хувиас дээш нэмэх боломжгүй гэв

Эрчим хүчний салбарынхан маргаашаас эхлэн |2026.06.30| ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй. Тус агуулгаар салбарын сайд нь дараах мэдээллийг өглөө.

Ингэхдээ "Дотоодын бус олон улсын түвшнээс цалин авах боломж бидэнд байгаа. Асуудлаа давахын тулд ойр зуурын, улс төрийн жижиг явуулгад автахгүйгээр ажлаа чин шударгаар хийгээд ард нь гарах юм бол бидэнд боломж их байна аа. Ажлыг хаях, ажлыг орхих шаардлагагүй, магадгүй цаг үеэ олоогүй тэмцэлд авталгүйгээр дор, дороо хариуцлагатай шийдвэр гаргаад ажил үүргээ ухамсартай хийхийг уриалж байна.

Манай салбарт 17 мянга 800 хүн ажилладаг. Үүний 11 мянга 638 нь хорин долоон төрийн өмчит компанид ажиллаж байгаа. Энэ долоо хоногт эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогыг гаргана. 

Эрчим хүчний салбарт үйлдвэрчний эвлэлийн хоёр холбоо байдаг. Тэд цалингаа 30 хүртэлх хувь нэм гэдгийг шаардаж байна. Ажил хаях тухай ярьж байна. Энэ бол эрчим хүчний салбарт гарч байгаагүй тохиолдол. Манай салбарт 27 төрийн өмчит компани болон хувийн хэвшил ажилладаг. Тэдгээрийн цалинг салбарын сайд мэдээд, тогтоодоггүй. Тухайн компаниуд үр ашигтай ажилласан эсэхээс хамаарч, цалин урамшуулал тогтдог. Гэсэн ч бид байгаа боломжоо ашиглаад цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэртэй байна. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Захирал, захиргааны ажилчид, арын албанд ажилладаг хэсгийн ажилчдын цалинг нэмэхгүй. Харин ажлын талбарт, үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчдын цалинг нэмнэ. Үүний тулд тодорхой тооцоо хийж үзэх хэрэгтэй. Манай салбарын дундаж цалин 3 сая 747 мянган төгрөг. Улсын дундаж цалин 2 сая 989 төгрөг байна. Түүнчлэн цалингийн системийг шинэчлэх, илүүдэл орон тоог цомхотгох, үр ашгийг дээшлүүлэх бодлого баримталж байгаа.

30 хувь цалин нэмэх боломж одоогийн Эрчим хүчний салбарын санхүүгийн тогтолцоонд байхгүй. Байхгүй юмыг сайд байна уу, бурхан байна уу, Ерөнхий сайд байсан ч илбэдэж гаргаж чадахгүй. Энэ бол бодит байдал. Бие биедээ туньж болохгүй

Ойр зуурын, жижиг явуулгад авталгүйгээр ажлаа чин шударгаар хийгээд ард нь гарвал бидэнд боломж их байна. Ажил хаях, ажлыг орхих зэрэг шаардлагагүй, цаг үеэ олоогүй тэмцэлд автахгүйгээр дор бүрнээ ажил үүргээ ухамсартай хийхийг уриалж байна. 

Төсвийн байгууллага биш. Тиймээс иргэдээс цуглуулж байгаа төлбөр тооцооны 10 хувийг цалин нэмэхэд зарцуулна гэсэн үг. Гэхдээ хавтгайруулж нэмж болохгүй. Цалингийн нэмэгдлийг долоодугаар сараас хэрэгжиж эхэлнэ" хэмээсэн юм.

Ташрамд дурдахад, Эрчим хүчний салбарынхан цалингаа 30 хувиар нэмэгдүүлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button