ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анарын сонсгол өнөөдөр болно
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр буюу энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоосон байна. Эл сонсгол өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болох товтой байсан ЭЗБХ-ны ирц хүрээгүйн улмаас болоогүй билээ.
Э.Анар бол УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү. Монголбанк, Төлбөр тооцооны газaр, Газрын захирал, Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Газрын захирал, Монголбанк, Хянал шалгалтын газар, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, Монголбанк, Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хэлтэс, Нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан.
Боловсролын хувьд, Америкийн нэгдсэн улс, Колумбын их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын магистр, Япон улсын Хакүо их сургуулийн, Бизнесийн удирдлагын бакaлавр зэрэг хамгаалжээ.
Ташрамд дурдахад, Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.