Н.Номтойбаяр: Наадмын урилга УИХ-ын гишүүдэд үнэ төлбөртэйгөөр тараагдана
Н.Номтойбаяр баяр наадмын тасалбартай холбоотой мэдээллийг өглөө.
Ингэхдээ "Хүн болгонд таалагдах, хүн болгоны хүсэлд нийцсэн шийдвэр гаргах боломжгүй. 1024 бөх, баяр наадмын нээлт хаалтын ажиллагаа, бусад соёл урлагийн арга хэмжээнүүд болно. Долоон сарын 10-нд 1,2-ын даваа болно. 11-нд тавын даваа хүртэл барилдуулна. 12-нд бөхийн барилдаан дуусна.
Наадмын нээлтийн үзвэрийн билеттэй холбоотой буруу, ташаа мэдээллүүд явж байна. Ноднин цахимаар худалдаалж байхад бөөнөөр худалдаж авсан асуудал үүссэн. Үүнд цагдаагийн байгууллага болон АТГ ажиллаж, дүгнэлт гаргасан. Дүгнэлт дээрээс үндэслэсэн зөвлөмж гаргаж, дараа нь журам гаргасан. Улмаар сонгон шалгаруулалт зарлаж, хууль ёсоор шалгарсан. ТЕГ хүртэл үүнийг шалгаж байгаа. Нэг хаягаас хоёр билет л авах боломжтой байгаа. Түүнээс олныг авсан бол хариуцлага тооцно. Шагийн билет зарж байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хяналт шалгалтын дүн гарсан бол хуулийн байгууллагынхан мэдээллээ өг.
Урилга хоёр янз байна. Нэгт, өмнө нь хэлсэнчлэн гаднын зочид төлөөлөгчид байна. Тэд урилгаа худалдаж авна. Харин зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй урилга өгнө. Хараагүй иргэд нь ч гэсэн очоод сонсог.
2387 тасалбар аялал жуулчлалын компаниудад урьдчилсан байдлаар өгөх квот тогтоосон. Наадам үзэхээр Монголыг зорьж ирээд, өчнөөн зардал болсон жуулчдад хүртээмжтэй байлгах боломжийг хайж байна.
Үүнээс гадна УИХ-ын гишүүдэд урилга тараагдана. Энэ урилга төлбөртэй байна. Миний хэлснийг гуйвуулсны улмаас бөөн хэрүүл болж байна. Ний нуугүй хэлэхэд. Адилхан л Монгол хүн шүү дээ, үзэг. Гагцхүү билетээ худалдаж авна. Шударга зарчим шүү дээ, маргах зүйл байхгүй.
Бөхчүүдийн асуудалд хандаж хэлье. Над руу битгий мессеж бич. Би үнэнийг хэлчих үү. Аймгийн наадам долоодугаар сарын 07, 08, 09-нд болно. 10-нд нэгийн даваа зарлахаар улсын цолтой бөхчүүд аймагт очиж барилдах боломжгүй болчхоод байгаа юм. Маргааны цаана юу явагдаад байгааг ойлгосон уу. Өндөр цолтой бөхчүүд очоод сумын цолтой бөхчүүдийг арчдаг биз дээ. Бай шагналыг нь авч, зохион байгуулалттайгаар аймгийн арслан төрүүлдэг. Манай бөхчүүд бодож сэтгэхийн хувьд улстөрчдөөс дутахгүй. Зүгээр шударга наадам хийе. Үүнийг хавчих гэж 10-нд наадам эхлүүлээгүй. Хамгийн гол нь 13-нд дэлхийн адууны өдөр болно. Үүний бэлтгэл ажил, зохион байгуулалт гэж нүсэр юм болж байгаа. Ийм учир шалтгаан бий юм" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Азтай хүн юмдааа хагартлааа баяжсан эрх мэдэл албан тушааал баян аав эээж ах эгч дддүстэй