УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, баривчиллаа

Авлигатай Тэмцэх Газраас арваад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажилласан байна.

Тус шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргэлжлүүлэн шалгахаар авч явсан байна. П.Анхтуяаг Эрүүл мэндийн яамны (ЭМЯ) Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбат томилуулсан гэгддэг. Д.Очирбат нь саяхныг хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашихаас гадна, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) даргаар давхар ажиллаж байжээ.

Уг хэрэгт зөвхөн ерөнхий захирал бус, түүний удирдлагын баг бүхэлдээ холбогдоод байна. Одоогийн байдлаар, Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал, Мэс заслын эмч С.Отгонбаяр нарыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ

  • Өөрийн орлого: 36 сая
  • Гэр бүлийн орлого: 34 сая
  • Нийтийн орон сууц 1, авто зогсоол 1: 380 сая
  • Toyota Kluger маркийн автомашин 1: 45 сая
  • Нохой-1, Хонь-10: 5 сая
  • Гурван газартай: 30 сая
  • Үнэт эдлэл: 270 сая
  • Хадгаламж: 16 сая
  • Авлага: 40 сая
  • Зээл: 108 сая

Хамт шалгагдаж буй УНТЭ-ийн Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргалын ХОМ

  • Өөрийн орлого: 64 сая
  • Гэр бүлийн орлого: 30 сая
  • Нийтийн орон сууц 2: 350 сая
  • Адуу-13: 11.5 сая
  • Нэг эзэмших газартай: 5 сая
  • Үнэт эдлэл: 12.3 сая
  • Хадгаламж: 30 сая
  • Зээл: 121 сая

Бид тус хэргийн талаар эргэн мэдээлсээр байх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
48 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АХМАД
АХМАД

ЭМЧ НАРЫН ЦАЛИН НЭМЖ ЧАДАХГҮЙ АТЛАА ЯАСАН ИХ ХӨРӨНГӨТЭЙ БАЙНАА???????????????

Zoch
Zoch
Reply to  АХМАД

Emch bagsh nar joohon hurungtei bj bolhgvi.harin uursdundu ashigtai huuli gargaj bgd "BAYLAGIG" min hovh sorj avsan hulgaichuudn bolhoor zereg huulin daguu gd bga ymu??.estoi jinhene deeremchid hulgaichuud chn Baylagig min sorj hulgailsan huvalzud chn shv!!!!

Сугалаа
Сугалаа

1-р эмнэлэгт өндөр настай миний эгч хэвтэхээр ор хүлээж 7 хонож байна.Эмч нар нь гар хараад байдаг юмуу.Хүлээлгээд байдаг.Ингэсээр байтал наадмын амралт боллоо.Ийм л эмнэлэг, эмч нар байна даа....

Иргэн
Иргэн
Reply to  Сугалаа

Хөөрхий минь,Cуглаа эгч нь зүгээр болоорой. Та мундаг сайн хүн байна. Баярлалаа таньд.

Зочин
Зочин

Пээ, энэ анхтуяа босс ямар их үнэт эдлэлтэй юм бэ? Эмч нар иргэдэд эмчилгээ хийхдээ алтан болон монетон эдлэл зүүж хэрэглэх хориотой биз дээ? Аргагүй авилга авч дээ хөөрхий

Зочин
Зочин

1-р эмнэлэгийн мэсийн эмч нар улаандаа гарсын байна лээ. Санаа зовж , ичихчгүй авилагаа төд өд гээд нэхээд авчдгын байна лээ .

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Чиний баас шээсийг үнэ төлбөргүй хэн цэвэрлэх вэ?? ЭМД - төлсөн гэж балайрав даа!!! Ккк Монголын эмч нарын цалин улны мэдвүү!!!

Зочин
Зочин

Эрүүл мэндийн салбарт ажиллах эрхийг нь хас ийм шунахай хүмүүсийн. УНЭ-ийн 4 давхарт байдаг гар сарвууны эмч нэг хар залуу гарыг нь хөдөлгөөгүй хүнд бараг л үйлчилдэггүй шүү. Шалгаж энэ эмнэлэгээс холдуул.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Та мундаг зөв зүйтэй зүйл бичжээ

Зочин
Зочин

Нэг өчүүхэн жараахайн дээр 10уулаа очоод сүржигнэх юм тээр том хулгайч Хүүрсүгээ шалгаач кк

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
Reply to  Зочин

жараахай ард.түмнийг.идэж байна.!!!
Дараа нь.акул.нь.баригдана.!!!

Монгол охин
Монгол охин

Энэ эмнэлэгт шуналын шулам шүгэлсн газар шү..иргэдиин эрүүл мэнд эднарт түй ч хамаагүй..ямарч мөнгөгүй ядарсн хүниигч өрөвдөхгүй. Тим бж бс гавъяат эмч блох гж шуналтана, улайран чичрэнэ..ямарч гавъяагүй гавъяат нар олон бнаа.

Зочин
Зочин

Бүгд нь ч юу юм, шөнө аймар өвдөөд очиход харьяа нь биш байхад, таныг яаж ингээд явуулахав, ямар ч байсан өвчнийг нь намдаагаад явуулъя гээд өвчин намдаагч дусал хийгээд сайхан болгоод гаргасан Яаралтай тусламжийн сайхан сэтгэлтэй, хүний төлөө эмч -бондгор бор залуухан эмч болон түүний багийн хамт олонд маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Үүдэндээ түр гарч ирсэн байхад нь яг ирж таараад алхахад ч хэцүүхэн харагдаж байгаа намайг, Та яасан бэ? Ямар зовиуртай байна? Гээд тосч ирээд, түшиж аваад оруулсан сайхан сэтгэлтэй залуухан эмч залуу байсан.

Манай дүүг ч бас л хэдхэн хоногийн өмнө нь эмчлээд гаргасан Яаралтайгийн эмч, багийнханд нь баярлалаа. Тэр үед танай хамт олон хүлээж аваагүй бол өөр хаана ч хүлээж авахгүй, олон хоногийн халуурлын шоконд ороод ер нь хэлэхэд ч хэцүү нөхцөл болсон байх байсан.

"1р эмнэлэгийн Яаралтай тусламжийн эмч нар, баг хамт олон гэж үнэхээр хүний төлөө, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна." гэсэн өөрийн тээж явдаг сэтгэгдлээ хуваалцмаар байна.

Иргэн
Иргэн

Монгол охин шудрага гоё байна.

Zochin
Zochin

Za yahav ajil hiisen bolj baigaa l yum daa. Hurungu orlogo ni baidag l turiin alba haagch ovooj otsooson goid zuil alga. Turuus tursun terbumtanuudiigaa yah ve.

Ахмад настан
Ахмад настан

Мөнгөгүй даатгалгүй гээд иргэдээс төлбөр авч хагалгаа хийдэг нь маш буруу сэтгэлтэй шударга зөв удирдлага бол зохицуулаад аваад явна дарга нь бизнeс нь хийж мөнгөтэй хөрөнгөтэй л болох зорилготой яам нь ч тэгж томилдог биз сайн шалгавал их л хулгай гарнадаа

Зочин
Зочин

Даатгалгүй бол өөрөө л төлнө.

Иргэн
Иргэн

Буурал ахмад настан зөв зүйтэй юм бичжээ
Сонгуулийн мөнгөтэй л холбоотой.

Иргэн
Иргэн

Социализмын үед нэг сэтгэцийн эмчийн хэрэг нийгмийг цочроож шоронд орж байсан шиг,мөнгө авч тухайн хүнийг сэтгэцийн асуудалтай гэсэн хуурамч онош тавьсныхаа төлөө. Одоо ч сүргээрээ зохион байгуулалттай хийдэг болжээ

Зочин
Зочин

Тэр Очирбат бол харах царайны хүйтэн цэвдэг царайтай, юу ч хийж мэдэх этгээд байна лээ шүү!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэргэшсэн царайтай гэж үү. Тэрний л ажил байх өө.

Зочин
Зочин

Очирбат гэж өлөн хулгайчын утсан хүүхэлдэйнүүд юм байна л дөө.

Зочин
Зочин

Yasan ih mungutei boloo ve sain shalgaad hariutslaga toots.!!

би байна
би байна

эээ хүүүрээ.хаха

Иргэн
Иргэн

Би байна та маш соёлтой байна шүү.

Зочин
Зочин

Tcaligii n l nemehshuudee.mes zasalch d bol sard ydahdaa l 5 aas 10 myngan. Dollortoi. Duitceh mungiig uguh. Estoi.hugjiltei orond hiideg mes zasaliig ijilhen l hiij bgaa bizdee......

Зочин
Зочин

Муу өмхий эрх баригчдын гар хөл болсон олиггүй толгойг нь орлоготой бөгсөөрөө чирч явдаг олив долив хийсэн авгай нар

Zochin
Zochin

EMY-ni turiin nariin baisan Ochirbat gej hun chanar hunii musuur unen 0 nuhur bilee deeshee harj pyaldaganasan dooshoo bol neg nudeeree hardaggui nuhur nasaaraa darga hiih yumdaa.Ene hunii gar huluud bn da shalga

Зочин
Зочин

Захирад хийхэд нас нь арай залуу юм! Хувийнхаа юманд дарга бол хамаа алга.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дарга хийлгэсэн байх өө.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

1р эмнэлэгт мөнгө өгч хэвтсээр.ирсэн.
Шуналтай эмч.их байдаг.АТГ.сайн.ажиллаж байна.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

1р эмнэлэгийн.эмчид үзүүлсэн.
Надад.мөнгө өгөөд хэвт.гэсэн.
Шуналт.авгай !!!

Халиун
Халиун

Ер нь 1р эмнэлэг авилгаар толгой цохидог газар шдээ. Хүний өвчин зовлонгоор бизнес хийсэн авдаг шан харамж нь дийлдэхээ байсан газар. Эмчээс эхлээд асрагч үйлчлэгч нь хүртэл бүгд тогтсон шан харамж авдаг, аргагүй хагалгаанд орж амь насаа авруулахын тулд ард иргэд нь бүх л боломжоо ашиглан зээл хийж авилга өгдөг, энэ бол хөдлөшгүй үнэн баримт. Сайн шалгаж хариуцлага тооцох, анхаарах ёстой газруудын нэг шүү

Тамлан зовоохоо больмоор байна бас тэр битүүмж гэж
Тамлан зовоохоо больмоор байна бас тэр битүүмж гэж

Ард иргэд ядуу эмний мөнгө эмнэлэгийн төлбөр гээд дийлэхгүй байхад дэндүү юмаа ямар аргаар ийм
Ийм их хөрөнгөтэй болдог байнаа тэтгэврийн өвчтэй хэвтрийн хүний санжигнаад хөдөлсөн үүдэн шүдийг 35000 мянган төрөөр авч байгаа шүү дээ нөгөө Шугам сайд арай гэж балга бензин хийгээд эмнэлгээр тэргэнцэртэй хүнээ эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэх болоод дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгээс баар код авах гээд очтол бас өрхийн эмчээсээ 13 А г шивүүлж ир үгүй бол 20000 мянга тушаагаад баар кодоор ав гээд мөнгөгүй тул өвчтэй тэргэнцэртэй хүнээ чирээд дахиад л явж 13 А г шивүүлж эд эргэж ирж шинжилгээний эрхээ авлаа ингэж ард иргэдээ тамлах ямар шаардлага байнаа 13 А гэж хэрэггүй юм арай гэж устсан дахиад сэргээсэн байх юм дээгүүрээ баяжаад ядуу өвчтэй ард түмэндээ зүйл бүрийн.юиаар

Иргэн
Иргэн

Өвчтөнтэй гардан ажилаж буй эмч нарынхаа нийгэмийн асуудалд санаагаа чилээдэг сайн жудагтай сайд дарга нар хэзээ Монголын эрүүл мэндийн салбарт заяах юм болдоо хөөрхий, дандаа хулгайч луйварчид үүрэлсэн Монгол улсын эрүүл мэндийн салбар!!

Зочин
Зочин

1р эмнэлэгийн. удирдлагууд. хулгайч. луйварчид. байдаг. тэнд. ажиллаж. байгаа. эмч. нарт. дарамт. шахалт. үзүүлж. ажлын. хийлгахгүй. үймүүлж. хүний. эрүүл. мэндээр. тоглосон. хулгайч. луйварчид. байдаг. чих. хамар. хоолойн. эмч. Золцэцэг. Цогцолмаа. гээд. ямарч. шаардлага. хангах. хүн. байдаггүй. ямарч. чадваргүй. хүни. эрүүл. мэндээр. тоглоод. байж. байдаг

Зочин
Зочин

emnelegt l ochichihgui yumsan gedeg bodol teegeed udaj baina

Зочин
Зочин

Хөөрхийс хулгай хийхээр л сайхан амьдарна гэж андуурчих юмаа.

Зочин
Зочин

Дарханы 30р сургуулийн Энхтуяа менежер эцэг эхийн зөвлөлүүдээр дамжуулан үе үе мөнгө нэхэн өгөхгүй бол дарамталдаг. Эрээний Хятад багштай нийлэн дээрэлхдэг. Ар урд 2 багш төлбөр хямдхан нэрийдлээр мөнгө татдаг шалган хандыг нь дарах хэрэгтэй

Zoch
Zoch

TURIIN alband ajllaj bga hvmvvsig yg huulin daguu dagj Murdoch barivchilj shslgaad bolood bh ym.ter "EH ORON GAZAR SHOROO BAYLAGIG min zarj idej huljij bayjsan buzrin hulgaich deeremchidign bolhoor zereg barivchlahgvi.horihgvi bga n nugu gadni (daisan gegdeh hujanudad) bolmj olgod erh chuluutei yvuulad bga sheesvdn nugu huvalzudn ym bn!!!!.imd ter (an.hvn.vn.msc.mak.mafin bvleglelin hujanudig) bvgdign barij hori shalgaj tsaazin ylign uguuch??!!!!

Үнэнбаяр
Үнэнбаяр

Зочин

Үнэнбаяр
Үнэнбаяр

УБЦТС төхк-н реле хамгаалалтын албаны даргыг захиралтай нь хамт шалгавал их юм илэрнэ дээ.

Зочин
Зочин

Хотын эмч нар.аймгийн төвийн эмч нар байнгын авилгал дасчихсан.Сумын эмч нар хөөрхий бор зүрхээрээ шүү

Зочин
Зочин

Гайхаад учрыг нь олсонгүй. Захиралын ажлийн албаны дарга- гэх. Энэ албан тушаалуудыг ярьж сууж байгаад л зохион байгуулчихдаг юм уу. Дээр нь бодлогын яам гэгч байна тэнд бас мэргэжилтэн гэж байгаа. Ийм зохиомол албан тушаалын оронд хэдэн сувилагч нэмвэл таарна даа

Ээж
Ээж

Эрүү нүүрнийхэн тасагт хандив өг гээд улаан цайм хүүхдээс мөнгө нэхдэг байсан хэвээрээ юу.Асаргаа муутай дахиж очмооргүй эмнэлэг санагдсан.

Зочин
Зочин

Зээлтэй мөртлөө л хадгаламжиндаа хэдэн саятай бх юмаа,,ёстой бузрууд

Зочин
Зочин

"... мэдээллэсээр байх болно. " гээч! - Сэтгүүлч байж, зөв ч бичихгүй.

Зочин
Зочин

Яав л гэж дэ идчих юм бас байдаг хэрэг үү нүүрсний хэрэгээ л бариад хориоч

Холбоотой мэдээ

Back to top button