Фото: Жанжин Д.Сүхбаатарын талбайд цэргийн ёслолын жагсаалыг бэлтгэл эхэлжээ
Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын шөнийн бэлтгэл долдугаар сарын 02-ны шөнөөс албан ёсоор эхэлсэн байна. Энэ онд Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил зэрэг түүхэн тэгш ойнууд тохиож буйтай холбогдуулан цэргийн ёслолын жагсаалыг зэвсэглэл техник, морьт салбар, байлдааны сөнөөгч онгоцны нислэгтэй хамтатган зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8000 гаруй алба хаагч оролцох бөгөөд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Жаргалсайханы Өсөхбаяр командална.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.