НИЙГЭМНийгэм мэдээ
ЦЕГ: "Playtime" наадмын үеэр иргэдээс нийт 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураан авлаа
"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр буюу долоодугаар сарын 2-нд хамгаалалт, хяналт шалгалтын үеэр иргэдээс нийт 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураан авчээ.
Олон нийтийг хамарсан арга хэмжээнд хурц иртэй болон бусдад гэмтэл учруулж болзошгүй эд зүйл авч ирэх нь хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулах, гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул хуулиар хориглодог.
Иймд иргэд та бүхэн олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо зэвсгийн чанартай болон бусдад аюул учруулж болзошгүй эд зүйл авч явахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тоглоод доромжлоод байна уу
Тоглоно гэсэн чин юу гэж байгаан, зэвсэг л байна шүү дээ
Сайн ажиллагаа цагдаа нар
Айхаар сүрхий зүйл хураажээ. Барилгын захаар зарж байгаа бахь зэрэг зэвсэг худалдахаа болих хэрэгтэй
Сүлбээрэн зүү бас зэвсэг үү? Хахаха дэбил цагдаанууд
Chi naad svlbeerend ami tabina ergvv mini
Шааал тэнэг фото тавих юм
Наадмаар ч гэсэн хүмүүсээ шалгаж оруулахад буруудахгүй л болов уу. Монгол үндэстний баяр учир дотоодын дайснаас сэргийлж дотроо бодолтой яв. Дандаа цусан өшөө гэж ярьдаг үндэстнээс.. сошиолоор нэг хэрүүл болж байгааг анхаар.