Гадаад мэдээДЭЛХИЙ

22 мянган хүний багтаамжтай стадионд Тэйлор Свифт, Трэвис Келси нар гэрлэжээ

Тэйлор Свифт болон Трэвис Келси нар гэрлэсэн талаар Свифтийн  хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт /2026.07.03/ мэдэгдлээ. Тэд Нью-Йорк хотын Мэдисон Скуэйр Гарденд олон тооны алдартныг цуглуулж хуримын ёслолоо нүсэр хийжээ. Свифт, Келси нарын хуримыг зарим хүн АНУ-ын хувьд “хааны” гэр бүлийн хурим хэмээн зүйрлэж байгаа юм. Их Британид ханхүү, гүнж хуримлах нь олны анхаарлыг ихээхэн татсан үйл явдал болдог билээ.

Хосууд тангараг өргөсний дараа “Дөнгөж гэрлэв” гэсэн бичиг Мэдисон Сквер Гардены гадна байрлах дэлгэцүүд дээр гарч ирсэн байна. Хуримын ёслолыг инээдмийн жүжигчин Адам Сэндлер хөтлөн явуулсан аж. Хосууд ёслол дээр өмссөн хувцсыг “Christian Dior” тусгайлан урласан байна.

Эх сурвалжууд мэдээлснээр ёслол дээр Женнифер Лопес, Эд Ширан, Итан Хоук, Жимми Фэллон, Эбби Вамбах зэрэг олон алдартан Мэдисон Скуэйр Гарденд хүрэлцэн иржээ. Тэрхүү цэнгэлдэх хүрээлэн 22 мянга хүртэл хүний суудалтай юм.

Эх сурвалж: Reuters 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button