Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ стратегийн ач холбогдол бүхий Константиновкаг эзлээгүй гэж Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб бямба гарагт /2026.07.04/ мэдэгдэл хийхдээ стратегийн ач холбогдол бүхий Константиновкаг ОХУ эзлээгүй байгаа гэжээ. ОХУ-ын зэвсэгт хүчин тус хотыг эзэлсэн гэж мэдэгдээд байсан юм.

Харин Зеленский сошиал орчинд мэдэгдэл гаргахдаа “Мэдээжийн хэрэг энэ нь үнэн биш. Бас л нэг мэдээ гаргах гэсэн ОХУ-ын худал үг. Хэрэв Константиновкаг үнэхээр эзэлсэн бол Путин тэнд надтай уулзаж, энэ дайныг дипломат аргаар дуусгахад асуудалгүй байх байсан” гэжээ.

Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүний хариуд мэдэгдэл гаргахдаа Костятиновка аль хэдийн ОХУ-ын нэг хэсэг болсон, Зеленский Москвад Путинтэй уулзахыг урьсан Кремлийн урилга хүчтэй хэвээр байгаа гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зеле ингээд байвал хэн ч итгэхгүй болно

Зочин
Зочин

Оросыг муулаад байгаа монголчууд аа, та нар гурил ба лапшагаа идэхээ больчих. Оросоос үр тариа Монголд орж ирснийг санацгаа!

Зочин
Зочин

Песков гэж Путины Шар шувуу худлаа чаанаа !

Холбоотой мэдээ

Back to top button