Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн өсвөрийн сур харваанд 420 гаруй харваач бүртгүүлжээ.
Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын дунд үндэсний сурын харваагаар хичээллэх сонирхол нэмэгдэж, өсвөрийн харваачдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй учраас цаашид салбар хорооноос анхаарч хүүхдүүдэд өв соёлоо өвлүүлэн үлдээхэд анхаарна гэж байлаа. Өсвөрийн сурын харвааны түрүү харваач өнөөдөр тодрох бол маргааш наадмын харваа урианхай сураар үргэлжилнэ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.