Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дээд удирдагчийн оршуулга дээр Доналд Трампыг хөнөөхийг уриалжээ

Ираны Дээд удирдагч агсан Аяатолла Али Хамэнэйг оршуулах ёслол өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Оршуулах ёслол дээр ням гарагт /2026.07.05/ үг хэлсэн хүн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хөнөөхийг уриалсан байна. Тодруулбал Мохаммад Расоули нэртэй хүн “Миний имам болон удирдагчийг хөнөөсөн хүнийг бид яагаад хөнөөж болохгүй гэж. Алуурчныг хөнөөхгүй бол бидний хувьд ичгүүртэй хэрэг болно” гэж хэлжээ.

Оршуулах ёслол дээр Трамп болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хөнөөхийг дэмжсэн зурагт хуудас, уриа лоозон барьсан хүмүүс зогсож байсан аж. Мохаммад үг хэлж байхдаа цугласан хүмүүсийг “Америк сөнөтүгэй”, “Израил сөнөтүгэй”, “Трампыг хөнөөх нь бидний үүрэг” гэж хашхирахыг уриалжээ.

Трамп өнгөрсөн нэгдүгээр сард “News Nation” телевизэд ярилцлага өгөхдөө Иран түүнийг хөнөөх гэж оролдвол дэлхийн нүүрнээс арчиж хаяхыг хатуу зааварласан гэж хэлж байсан юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button