Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын мужууд “Meta”-д $1.4 их наядын торгууль ногдуулахыг шаардаж байна

“Meta Platforms” даваа гарагт /2026.07.06/ шүүхэд мэдүүлсэн өргөдөлдөө АНУ-ын дөрвөн муж 1.4 их наяд ам.долларын торгууль компанид нь ногдуулахыг шаардаж байгаа гэжээ. Тодруулбал Калифорни, Колорадо, Кэнтаки, Нью Жерси муж “Meta Platforms”-ийг “Facebook” болон “Instagram” платформоо залуу хэрэглэгчдийг донтуулах зорилгоор загварчилж, аюулгүй байдлынхаа талаар олон нийтэд ташуу мэдээлэл өгсөн гэж буруутгаж байгаа юм.

Мужууд шүүх дээр ялсан тохиолдолд торгуулийг хэрхэн тооцох талаар мэдээлэл Ерөнхий прокурор авах хүсэлтэй байсан тул “Meta” тус мөнгөн дүнг гаргаж өгчээ. “Meta” компанийн зах зээлийн үнэлгээ нь 1.5 тэрбум ам.доллар билээ. Тус компани 1.4 тэрбум ам.долларын торгууль ногдуулахыг шаардаж буй нь нотлох баримтаар дэмжигдэхгүй гэж мэдэгдсэн байна. Уг нэхэмжлэлийн шүүх хурал наймдугаар сард Калифорни мужийн Окланд хотод эхэлнэ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button