Гадаад мэдээДЭЛХИЙ

“Toronto Raptors” Кавай Леонардын солилцоог түр зогсоожээ

“Toronto Raptors” баг “Los Angeles Clippers”-ээс Кавай Леонардыг солилцоогоор авах тохиролцоонд хүрсэн. Тэгвэл “NBA”-ээс “Clippers”-ийг шалгаж байгаатай холбогдуулан “Raptors” солилцоог түр зогсоосон гэдгээ пүрэв гарагт /2026.07.09/ мэдэгджээ.

Леонард 2019 онд “Raptors” багийг лигийн түүхэн дэх цор ганц аваргын цомд нь хөтөлсөн тамирчин. Гэхдээ “NBA”-ийн оффис “Clippers”-ийн шалгалтын явц Леонардад нөлөөлж магадгүй гэдгийг “Raptors”-д мэдэгдсэн тул солилцоог түр хугацаагаар зогсоожээ. “Raptors” мэдэгдэл хийхдээ “Үүнтэй холбогдуулан бид лигийн шалгалт дуустал хүлээх болно. Raptors Кавайг Торонтод буцааж авчрахыг тэсэн ядан хүлээж байгаа. Байгууллага, тоглогч, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс асуудал хурдан шийдэгдээсэй гэж хүлээж байна” гэсэн юм.

2025 онд “Clippers”-ийн эзэмшигч Стив Баллмертэй холбоотой, одоо дампуурсан нэгэн байгууллага Леонардад мөнгө өгсөн гэх мэдээ гарчээ. Үүний дараа “NBA” тус багийг лигийн дүрмээс гадуур тамирчинд цалин өгөх гэж оролдсон байж магадгүй хэмээн шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button