НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Цагдаагийн алба хаагч албаны тээврийн хэрэгслээр хоёр унаач хүүхэд мөргөсөн гэх хэргийг шалгаж байна

Төв аймгийн Баян суманд долдугаар сарын 08-ны өдөр сумын наадмын шүдлэн морьдыг мордуулах үед цагдаа унаач хоёр хүүхэд мөргөж унагаасан гэх мэдээлэл цацагдсан. Одоогийн байдлаар унаач хүүхдүүдийн биеийн байдал хүнд эмчилгээ хийлгэж байгаа аж. Тухайн хүүхдүүдийн ар гэрийн зүгээс "Наадам зохион байгуулах комисс болон цагдаагийнхан нь хүүхдийн өөрийн буруу гэж мэдээллийг өгөөд байна. Энэ хэргийг хүрэх газар нь хүртэл дамжуулаад өгөхийг түмэн олон та бүхнээс хүсье" гэсэн мэдээллийг цахим хаягтаа байршуулжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хурдан морины унаач хүүхдийг тээврийн хэрэгслээр мөргөсөн" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны долдугаар сарын 08-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын алба хаагч албаны тээврийн хэрэгслээр уралдаанаас хасагдсан хоёр тооны морийг уралдааны замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, унаач 15 настай, эрэгтэй Б, 11 настай, эрэгтэй Ч нар унаж гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button