Гадаад мэдээДЭЛХИЙ
Зеленский ерөнхий сайдаа гэнэт ажлаас чөлөөлсний дараа Украин шинэ засгийн газар томилох гэж байна
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2026.07.13/ мэдэгдэл хийхдээ Ерөнхий сайд Юлия Свирыденког огцруулах шийдвэр гаргасан юм. Украины хууль тогтоогчид үүнтэй холбогдуулан шинэ засгийн газраа томилохоор бэлтгэж байна. Свирыденко ерөнхий сайдын албан тушаалыг нэг жил гаруй хугацаанд л хашжээ.
Хууль тогтоогчид цахим орчинд бичсэнээс харвал Свирыденкогийн оронд ерөнхий сайдаар томилогдох боломжтой хүмүүст “Нафтогаз” компанийн тэргүүн Сергей Корецкий, Эрчим хүчний сайд Денис Шмыхал, Батлан хамгаалахын сайд Михаил Федоров нар батгаж байгаа аж. Засгийн газрыг томилох парламентын процедур өнөөдөр /2026.07.14/ эхэлж магадгүй байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.