БНСУ-ын Төв банк сүүлийн гурван жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөнө
“Reuters” агентлагийн санал асуулга явуулсан эдийн засагчид БНСУ-ын Төв банкийг пүрэв гарагт /2026.07.16/ бодлогын хүүгээ сүүлийн гурван жилд анх удаа нэмнэ гэж үзэж байна. Учир нь БНСУ-ын инфляцын түвшин Төв банкных нь зорилтот хоёр хувийн түвшнээс өндөр байгаа юм.
Зургаадугаар сард инфляцын түвшин хоёр жил зургаан сард үзэгдээгүй дээд түвшинд хүрч 3.2 хувь болжээ. Ингэснээр Өмнөд Солонгост инфляц зорилтот түвшнээсээ дөрвөн сар өндөр гарав. Инфляц энэ жилийн хоёрдугаар хагаст дунджаар гурван хувь орчим байх төлөвтэй байгаа тул Төв банк бодлогын хүүгээ нэмэх мөчлөгт орох төлөвтэй байна.
БНСУ-ын эдийн засаг хүчтэй өсөж, орон сууцны үнэ нэмэгдэн, өрхийн өр зээлийн хэмжээ өсжээ. Мөн энэ жилийн эхний улирал Өмнөд Солонгосын эдийн засаг сүүлийн зургаа гаруй жилд үзэгдээгүй хурдтай өссөн байна. Тус улсын Төв банкны дарга Шин Хён Сон хэлэхдээ инфляц нэмэгдэж байгаа тул бодлогын хүүг өсгөх шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.